ISO: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 41:
1946 оны аравдугаар сарын 14-26-г хүртэл Лондон хотод олон улсын үндэсний стандартжуулалтын байгууллагуудын их хурал болсон ба үүнд дэлхийн 25 улс орон оролцсон байна. Энэ хурлаар шинэ олон улсын стандартжуулалтын байгууллага бий болгох шийдвэр гарсан ба энэ байгууллага нь [[Олон улсын үндэсний стандартжуулалтын холбоо|ISA]] (1926 онд байгуулагдсан энэ байгууллага нь 1942 онд үйл ажиллагаагаа зогсоон хаагдсан) болон ''НҮБ-ын стандартын зохицуулах хороог'' (''UNSCC - United Nations Standards Coordinating Committee'') солих зорилготой байв. Шинэ үүсгэн байгуулагдсан байгууллага нь [[Женев]]т байрлах шийдвэр гарган 1947 оны хоёрдугаар сарын 23-нд ISO үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тухайн үеийн Австрийн Стандартжуулалтын институт нь, өнөөдөр: [[Austrian Standards Institute]] (ASI) болон [[Швейцарийн Стандартжуулалтын Холбоо]] хоёр нь үүсгэн байгуулагч гишүүн улсууд байжээ.
 
==Бүрэлдхүүн==
Өнөөдөр (2015 оны нэгдүгээр сарын байдлаар) дэлхийн 166 орон ISO-д гишүүнээр төлөөлөлтэй. Эдгээрийн 119 орон нь бүрэн гишүүн (''member bodies''), 42 улс дэмжигч гишүүн (''correspondent members'') болон 4 улс ажиглагч статустай (''subscriber members'').<ref>[http://www.iso.org/iso/home/about/iso_members.htm ''iso.org/ISO members'']. ISO-Гишүүнчлэл (англиар)</ref>
Гишүүн бүр нь нэг улсыг төлөөлөх ба улс бүрээс зөвхөн нэг гишүүн байдаг.
 
==Лавлахууд==