Усны эрчим хүч: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Taishir.jpg файлыг коммонсд INeverCry хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Per c:Commons:Deletion requests/Files uploaded by Badarchiinayurzana.
Мөр 45:
== Монголын усны эрчим хүчний нөөц ==
[[Сэргээгдэх эрчим хүч]]ний дундаас усны эрчим хүч хамгийн өргөн хэрэглэгддэг. Байгалийн нөөц хязгаартай тул улс орнууд эрчим хүчний төлөө тэмцэлдэж байна. Цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, түлш шатахууны үнийн өсөлт зэрэг тулгамдаж буй асуудал нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх, хэрэглэх шаардлага бийг харуулж байгаа. Ялангуяа хямд өртгөөр гарган авч болох усны эрчим хүчний асуудал зүй ёсоор тавигдаж буй. Дэлхийн олон оронд эрчим хүчээ усан цахилгаан станцаас гарган авдаг. 2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний бараг 20, сэргээгдэх эрчим хүчний ойролцоогоор 88, 2008 онд дэлхийн нийт сэргээгдэх эрчим хүчний 50-иас илүү хувийг усны эрчим хүч эзэлж байв. Бразил, Канад, Шинэ Зеланд, Норвеги, Парагвай зэрэг орон эрчим хүчнийхээ дийлэнхийг усан цахилгаан станцаасаа гаргаж авдаг байна. Норвегид л гэхэд эрчим хүчнийхээ 98-99 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэсэн тооцоо бий.
 
 
 
 
 
Манай орны нийт нутаг дэвсгэр дээр нар, салхи, усны эрчим хүчийг хуваарилсан мэт жигд тархалттай байдаг. Тодруулбал Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт усны, говь, хээрийн бүсэд нар, салхины эрчим хүчийг ашиглах боломжтойг сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаанаас харж болно. Монголд усны эрчим хүчний нөөц бий боловч энэ талаарх судалгаа хангалтгүй байдаг аж. Усны эрчим хүчийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашиглах асуудлыг 1950 оноос эхлэн судалж, нөөцийн анхны үнэлгээг 1960 онд хийж Монголын эрчим хүчний нийт чадлыг 3800 МВт гэж тооцсон байдаг.
 
Манай анхны УЦС нь 1959 онд Хархоринд Орхон гол дээр баригдсан 528 КВт-ын чадалтай станц юм. Одоогоор бага чадлын 150-2000 КВт-ын есөн УЦС ажиллаж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Ховдын Дөргөний 12 МВт, Говь-Алтайн [[Тайширын усан цахилгаан станц|Тайшир]]ын 11 МВт-ын дунд чадлын, Завханы Цэцэн-Уулын 150 КВт-ын, Завханмандалын 110 КВт-ын бага чадлын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулаад байгаа. Ийнхүү бага чадлын УЦС-ыг ашиглалтад оруулж хөдөөгийн сум, сууринг цахилгаанаар хангах нь цаашид усны эрчим хүчийг ашиглах боломж бийг харуулж байгаа юм.
 
Монгол Улсын эрчим хүчний системийн 2009 оны оргил ачаалал 695 МВт-д хүрч байжээ. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд системийн оргил ачаалал 728 МВт-д хүрэхэд ОХУ-аас 70 МВт эрчим хүч импортолсон бөгөөд манай дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан. Манай орны хөгжлийн хэтийн чиг хандлагаар 2020 онд оргил ачаалал 1128 МВт-д хүрэх магадлалтай бөгөөд тэр үед импортоор 500 орчим МВт эрчим хүч авахаар байна. Жил бүр ийм хэмжээний цахилгааны чадал авахад хүрвэл эдийн засаг доройтолд орж, шугамын дамжуулах чадвар хүрэлцэхгүй. Иймд төвийн эрчим хүчний системд үүссэн дутагдлыг нөхөх, ачааллыг тохируулах, шаардлагатай үед богино хугацаанд ажилд оруулах боломжтой том чадлын усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
 
Мөн “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хууль, “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”, “Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр” болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан заалтын дагуу эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг багасгах, хөдөө орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд том болон дунд чадлын усан цахилгаан станц байгуулах шаардлагатай юм. Эрчим хүчний системд усны эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх, сүлжээний доголдлын горимыг сайжруулахад Эгийн голын 220 МВт, Шүрэнгийн 200 МВт, Орхон голын 100 МВт, Ховдын Эрдэнэбүрэнгийн 60 МВт, Хөвсгөлийн Чаргайтын 25 МВт зэрэг усан цахилгаан станцын төслүүд тодорхой үүрэг гүйцэтгэх юм. Дэлхий дахины шинэ хандлага ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд усан цахилгаан станцуудыг байгуулж, хөгжүүлэх нь чухал<ref>[http://mongolianeconomy.mn/mobile.php/mn/i/1005 Монголын усны эрчим хүний нөөц, УЦС-ын мэргэшсэн инженер Б.Болдбаатар.</ref>.