Чахундорж хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Чахундорж''' (төрсөн нэр нь '''Чимэддорж''') — 1634—1698 онд амьдарч 62 жил насалсан тусгаар [[халх|халхын]] [[Түшээт хан]], [[монгол хүн]] байв.
'''[[Түшээт хан]] Гомбодоржийн Чахундорж''' нь Монголын язгууртан юм. [[Занабазар]]ын дүү тэрээр эцгийгээ залгамжлан Түшээт хан болсон бөгөөд [[Ойрад]]ын [[Галдан бошигт хаан|Галдан бошигтод]] ялагдсанаар [[Халх]]уудаа дагуулан [[Манж Чин гүрэн|Манжид]] дагаар орсон түүхтэй.
 
== Бага нас ==
Чахундорж 1634 онд (зарим сурвалжид 1624, 1637 он) [[халх]]ын [[Түшээт хан]] [[Гомбодорж]]ийн гэрт (одоогийнхоор [[Монгол улс]]ын [[Архангай]] аймгийн [[Хашаат сум]]ын нутаг Мэндийн ам) ахмад хөвүүн болон, [[ойрд]]ын [[дөрвөд]] аймгийн Далай тайшийн охин [[Ханджамц]] хатнаас төржээ. Түүний дүү [[Занабазар]] шашны тэргүүн хүн болсон.
 
== Түшээт хан ==
Гомбодорж хан 1655 онд өөд болоход Чахундорж 21 насандаа хан ор суув. 1655-1691 он хүртэл тусгаар халхын Түшээт хан, 1691-1698 он хүртэл [[Манж Чин улс|Чингийн]] харьяат халхын Түшээт хан, нийт 43 жил хан ор суусан. Түүний өвийг 1700 онд ач хүү [[Дондовдорж]], 1702 онд хоёрдугаар хүү [[Равдандорж]] залгажээ.
 
=== Харилцаа ===
 
1655 онд [[манж үндэстэн|манжийн]] [[Эеэр засагч]] хааны шаардсанаар Галдандорж хүүгээ [[Бээжин]]д суулгасан.
 
1657 онд Оросын [[Алексей Михайлович|Алексей]] царьт захиа бичиж хариадын ([[буриад]]) нутгаас гарч явахыг шаардаж байв.
 
1662 онд [[хотгойд]]ын [[III Алтан хан]] [[Засагт хан]] руу довтлон дийлж, Чу мэргэнийг Засагт ханаар тавихад захирагдахгүй гэсэн ард дүрвэн Түшээт ханд дагасан бөгөөд 1670 онд Сэнгүм Засагт хан болж, нөхцөл байдал эргэсэн гээд найман жилийн өмнө дүрвэсэн ардыг нэхэхэд Түшээт хан өгөөгүй.
 
=== Байлдаан ===
 
== Өтөл нас ==
1691 онд [[Долоннуур]]т манж Чин улсад халх дагаар орох ёслолыг хийсэн бөгөөд Чахундорж нас бартлаа энд байв.
 
Чин улсад байсан Францын элч Жербильон бичихдээ ᠌"Чахундорж намхан, чөргөр туранхай, сахал буурал, уртлаг царай, хавтгай нүүртэй нэгэн" гэжээ.
 
1698 онд өөд болсон. Зарим сурвалжид нутагтаа очоод буцан Долоннуурт очиж 1700/1701 онд болсон гэжээ.
 
== Гэр бүл ==
* Эцэг хан — Халхын Автай сайн ханы ач хөвүүн Түшээт хан [[Гомбодорж]]
* Эх хатан — Ойрдын дөрвөд аймгийн Далай тайшийн охин [[Ханджамц]] хатан
* Хатан — Хорчин аймгийн Шаравсэнгэ тайжийн охин Сэрадулам хатан
* Агь, гүнж — Нэр мэдэгдэж буй долоон хөвүүн:
# Галдандорж (Түшээт хан [[Дондовдорж]]ийн эцэг, Дархан чин вангийн хошууны засаг ноён)
# Равдандорж (1702-1719 оны Түшээт хан, Түшээт хан аймгийн засаг ноён)
# Цэдэндорж (Түшээт гүний хошууны засаг ноён)
# Цэрэнпил
# Гэмпилдорж
# Санжжамц
# Намжилдорж
 
[[Ангилал:XVII зууны монгол]]