Хятад үсэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[File:Hanzi.svg|thumb|Хятад үсгээр "Ханз" гэж бичсэн байдал.Зүүн тал нь Уламжлалт бичиглэл, баруун тал нь хялбаршуулсан бичиглэл.]]
'''Хятад үсэг''' нь логограм буюу дүрсэнд дулдуйдаж зохиосон [[Хятад улс|Хятадын]] бичиг үсэг бөгөөд [[Ази|Азийн]] зарим хэлийг тэмдэглэхэдболно. ашиглаж байна. [[Хятад хэл|Хятадын баримжаа аялгуунд]] (Фу тун хуа эсвэл мандарин) Hanzi (хялбаршуулсан: 汉字; уламжлалт: 漢字) буюу монгол хэлээр Ханз хэмээнэ. Мөн хятад үсэг нь өдгөө хүртэл хэрэглэж байгаа бичиг үсгүүдийн дундаас хамгийн эртнийх нь болно. Хятад үсгийг өөрсдийн хэл аялгуунд тааруулж дуудлага, зурлага зэргийг өөрчлөн бичгийн тогтолцоондоо ашигладаг хэлүүд байх бөгөөд [[Япон хэл|Япон хэлэнд]] Канжи, [[Солонгос хэл|Солонгос хэлэнд]] Ханжа, [[Вьетнам хэл|Вьетнам хэлэнд]] Чү Ном хэмээн нэрлэж заншжээ.
 
== Ерөнхий мэдлэг ==
 
=== Хятад үсгийн онцлог ===
Латин үсгийн онцлог нь нэг авиа бүрийг тэмдэглэх онцлогтой байдаг бол ханз үсэг нь авиа, үг, хэлбэрийг бүхэлд нь нэг болгож дүрсээр илэрхийлдэгээрээ онцлогтой. Гэвч орчин цагийн хятад хэлний дан үг нь хамгийн ихдээ хоёр ба түүнээс дээш ханзны нийлэмжээр нэг утгыг илэрхийлдэг болжээ. Мөн хятад үсгийн онцлог, уламжлалт үсэгзүйн зарчмаар хятад үсэг нь хэлбэр, дуудлага, утга гэсэн гурван хэлбэрийг өөртөө шингээсэн байдаг. 
 
=== Хятад үсгийг зээлдэн авсан улс орнууд ба одоо хэрэглэх нөхцөл байдал ===
Эртний хятад улсуудад алба гувчуур өгдөг байсан Чёсон буюу Солонгос, Рюкү вант улс, Вьетнам улс нь эртний хятадаас бичиг үсгийг нь зээлдэн авч хэрэглэсэн байна. Япон улс Хятадын нөлөөнд байгаагүй ч Эх газрын соёлын нөлөөнд орсноор хятад үсгийг авч хэрэглэсэн байдаг. Мөн Сингапур, Малайз зэрэг улсуудад цагаач хятадууд олноороо суурьшсаны улмаас зарим бүс нутгуудад хятад хэлээр хэлэлцэх, хятад үсгийг хэрэглэх явдал бий болжээ. 
 
Өдгөө хятад үсгийг  Хятад, Тайвань, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсууд бичгийн хэлээ тэмдэглэхийн тулд ашигласаар байна. Гэвч ойрын хэдэн жилүүдэд улс орнуудын засгийн газрын бодлогоор хятад үсгийг хялбаршуулан хэрэглэх болсноор одоо тэдгээр улсуудын хятад үсгийн нэгдмэл байдал үгүй болжээ. Японд кана үсэг, Солонгос улсад хангыл үсгийг хэрэглэснээр хятад үсгийн нөлөө аажмаар багасах хандлагатай байна. 
 
Мөн Хойд Солонгос болон Вьетнам улс нь  хятад үсгийг албан ёсоор халсан улсууд болно. Гэвч хятад үсгийг хэрэглэхгүй ч гэсэн хятад үсгээр дамжин орж ирсэн үгс үгийн сангийн нэлээдгүй хувийг эзэлсээр байна. Хятад үсгийн дуудлага он цагийн эрхээр өөрчлөгдөж, бүс нутаг тус бүрт өөр өөр дуудлагатай болжээ. Хятад хэлний 时间
 
Shí jiān буюу Цаг хугацаа хэмээх үг Японд 時間 じかん, Жи кан, Солонгос хэлэнд 시간 буюу Sigan хэмээн дуудлагатай болж өөрчлөгджээ. Гэвч дуудлага өөрчлөгдсөн боловч нэгдмэл нэг үсгээр бичгийн хэлээ тэмдэглэж байсан тул харилцаанд ороход асуудалгүй байсан байна. Гэвч аажмаар хятад үсгийн бичлэг, хэлбэр өөрчлөгдөх болж бүс нутаг бүрт хэл аялгууны ялгаанаас шалтгаалан зурлага нэмэх буюу хасах, үндсэн махбод хасах зэргээр хятад үсэг өөрчлөгдсөн байна. Тиймд улс орон бүрт өөр өөрийн гэсэн онцлогтой хятад үсгүүд бий болжээ. 
 
=== Хятад үсгийн тоо ===
Цаг хугацааны өөрчлөотөөр үсгийн хэлбэр өөрчлөгдөх, дуудлага ижил үсэг, утга ижил ч хэлбэр өөр үсэг, бүс нутгийн ялгаанаас бий болсон үсэг зэргийг нэгтгэн үзвэл нэг түм гаруй ханз цугларах ажээ. Гэвч түүхэн хэлбэр, цаг хугацааны уртад үлдэж тунагдсан гээд бүгдий нь нэгтгээд 1994 онд хэвлэгдсэн "Хятад үсгийн далай" хэмээх номонд  85,568 дүрс үсэг бий гэж тэмдэглэсэн байна. Одоо ч шинэ ханз зохиогдсоор байгаа учраас өдгөө хүртэл яг хэчнээн хятад үсэг буйг гүйцэд хэлэх боломжгүй ажээ. 
 
'''Хятад хэлний толь бичгүүдэд тэмдэглэгдсэн ханзны тоо''' 
{| class="wikitable"
!Он
!Толь бичгийн нэр
!Хятад нэр
!Хятад үсгийн тоо
|-
!100
|Шүө вөн жие зи
|説文解字
|9,353
|-
!543?
|Хашийн хуйлаас
|玉篇
|12,158
|-
!601
|Чие толь
|切韻
|16,917
|-
!997
|Луугийн алга мутрын хэлхээ
|龍龕手鑑
|26,430
|-
!1011
|Дэлгэр толь
|広韻
|26,194
|-
!1039
|Нэгтгэсэн толь
|集韻
|53,525
|-
!1615
|Үсгийн сан
|字彙
|33,179
|-
!1675
|Жөнь зи тун
|正字通
|33,440
|-
!1716
|Энх Амгалангийн үсгийн толь
|康熙字典
|47,035
|-
!1916
|Дундад хэлний их толь
|中華大字典
|48,000
|-
!1989
|Хятад хэлний их толь
|漢語大字典
|54,678
|-
!1994
|Хятад үсгийн далай
|中華字海
|85,568
|-
!2004
|И тай зи толь
|異体字辞典
|106,230
|} 
[[Ангилал:Хэл шинжлэл]]
[[Ангилал:Бичиг үсэг]]