"Бөртэ үжин"-ны өөр хувилбарууд

no edit summary
No edit summary
No edit summary
Бөртэ үжин (1161-?1237) нь [[Их Монгол улс]]ыг үүсгэн байгуулагч [[Чингис хаан]]ы их хатан байжээ. Эцэг нь [[Хонгирад]]ын [[Дэй Сэцэн]], эх нь Цотан. 1171 оны үед [[Хиад Боржигин]]ы [[Есүхэй баатар]]ын хүү [[Тэмүжин]]тэй (хожим Чингис хаан) сүй тавьсан. 1180 оны үед Тэмүжинтэй гэрлэсэн боловч удалгүй [[Мэргид]] аймаг булаалдан Чилгэр бөхийнд амьдарч байжээ. [[Буур хээрийн тулалдаан]]аар Тэмүжин Бөртэг эргүүлэн олж авсан ба энэ үед хөл хүндтэй байсан ба удалгүй ууган хүү [[Зүчи]] нь төржээ.
Бөртэ үжин Зүчиэс гадна [[Цагадай]], [[Өгөдэй хаан|Өгөдэй]], [[Тулуй]] гэсэн хөвгүүдтэй байсан ба зөвхөн түүний хөвгүүд их хааны удам залгамжлах эрхтэй байжээ. Бөртэ үжний хөвгүүд, үр удам нь [[Монголын Эзэнт гүрэн]], [[Юань улс]], [[Алтан Орд]], [[Цагадайн улс]], [[Ил Хант Улс|Ил Хант улсын]] их хаадууд болсон байна.
 
Anonymous user