Мөнх хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 46:
Гүюг хаан 1248 онд нас барснаар Чингис хааны алтан ургийн хөвүүд ихэс ноёдууд хоёр том бүлэг болж Хаан орын төлөө ширүүн өрсөлдөж эхлэв. Бат тэргүүнтэй Зүчийн үр сад их л ухаалаг хөдөлж, тэр дундаас Бат хаан дөрөв дэх үеийн их хааныг сонгох саналаа ийн дэвшүүлсэн гэдэг. ”Мөнх бол ертөнцийн сайн мууг үзэж хамаг хэрэг явдлын зовлон жаргалыг биеэр амссан, олон оронд их цэрэг удирдан захирч явсан, авьяас билигт, эрэлхэг баатар, цэцэн арга бодолтой учир түүнийг хаан ширээнээ өргөмжилбөөс наран ургах зүгээс наран унах хүртлэх газар нутгийг тохижуулан засаж чадна. Тэгвээс улс төр, цэрэг ард, хан хөвгүүд бид олны жаргалд баттай болох бус уу” гэж зарласнаар бүгд зөвшөөрөн хаан ширээнээ Мөнх заларсан болой. Өрнө дорно зүгт аян дайн хийх өвгөдийн их хэргийг үргэлжлүүлэн дүү Хубилайг 1251 оноос Дорно зүг дэх их захирагч, нөгөө дүү Үлээг Ираныг захирах их захирагчаар томилж тухайн газар орнуудыг түвшитгэхээр илгээв.
 
Мөнхийн үед Гуулин улс-Анам улс элч илгээн дипломат харилцаа тогтоов. Мөн Европоос Францын элч [[Вильгельм де Рубрук|В.Рубрук]] тэргүүнтэй хүмүүс Мөнх хааны ордонд иржээ. Сүн улсыг дайлах бодлогыг үргэлжлүүлэн бэлтгэлээ сайтар хангаад 1258 онд Мөнх хааны их цэрэг өмнө зүг хөдлөн Хатан голыг туулан Сычуань хүрсэн билээ. Харамсалтай нь Монголчууд хүчиндээ түшиглэн сайн байлдан дайсныг илтэд дийлж байх зуур цэргүүд дунд халуун хижиг өвчин гарч үй олон цэрэг баатрууд нь нас барж Мөнх хааны бие мөн оны долдугаар сард хижиг өвчнөөр тэнгэрийн орноо одсон ажгуу. Түүний үйл хэргийг дүү Хубилай залгамжлан аваад их цэргийг нутаг буцаалгүй барьж Өмнөд Сүн улсыг эзлэх бодлогоо үргэлжлүүлсэн түүхтэй.
 
Мөнх бол өөрийн гарт бүх улс орны захиргааг нэгтгэн атгаж чадсан. Их Монголын аян дайныг өндөр хэмжээнд явуулж, дэлхийг төвхнүүлэх үйл хэрэгтээ үлэмжхэн гавьяа байгуулснаараа Бат хаанаас дутахааргүй нэгэн байжээ. Тэрээр өвөг эцэг Чингисийг машид бишрэн хүндэтгэдэг, төрийнх нь бодлогыг гадагш тэлж шийдвэрлэсэн аугаа их хаан байлаа. 1251 онд дүү Үлэхдээ арван хоёр түмэн цэрэг өгч Перс, Багдадыг байлдан авч, Хубилай, Орхондойд тушаал өгч зүүн Хятадыг тэр чигээр нь эзлүүлэн авч байсан нь Их Монгол Улсын цадигийг олон гайхамшигт үйл явдлаар баяжуулсан болой. 1257 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд Чингис хааны явуул ордонд хүрч туг сүлдээ тахиад намар нь дүү Аригбөхөд тэр үеийн дэлхийд гайхагдсан алдарт нийслэл хот Хархорумыг тушаан өгч их цэргээ аваад өмнө зүг мордсон юм.