Уйгурууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 45:
===Зүүнгарын хаант улсын үе ===
{{гол|Зүүнгар}}
{{гол|Зүүнгар ба дорнод Туркестан нутаг Шинжаан хэмээх нэрээр нэрлэгдсэн түүх}}
 
{{гол|Зүүнгар-ойрадуудын эмгэнэлт төгсгөл}}
===Манжийн үе ===
{{гол|Манж Чин улс}}
 
 
Манж нар XҮIII зууны 1755-1758 оныг хүртэл [[Ойрад]]ын [[Амарсанаа]]гийн бослогыг дарах шалтгаар Ойрадуудыг хядан устгаж, нутгийг нь [[Уйгар]]уудын нутагтай нийлүүлэн эзэрхийлсний дараа 1760 онд [[дорнод Туркестан]]ыг Манж Чин гүрний засаг захиргааны нэгж Шинжаан гэдэг нэртэй болгожээ.Энэ тухай «ямар ч хvний мєргvй мянга мянган бээр эль хуль тал нутаг» хэмээн бичигдэж Шинжаан гэдэг нь шинэ хязгаар нутаг гэсэн утгатай гэж дээр дурьдсан билээ.Ингэж нэрлэхээс өмнө Уйгарстаныг буюу Таримын хөндийн Харлуг эртний Уйгар Цагаадайн аялга хэлээр яригч, Могол Хожижан удирдлагатай Таранчууд Сартууд түмний нутгийг Манжууд болон Хятадууд Хуй жиан буюу исламын газар нутаг гэдэг байжээ. Харин Исламын ертөнц тэднийг Могулистан болон Зүүн Түркистан гэдэг юм. Уйгарууд өөрсниийгөө суурьшлаараа Кэриэнүүд, Хотангууд, Кашгарчууд хэмээнэ. Хожим Хятадын коммунистууд Шинжиан Уйгар хэмээх болсон байна. Алинаар нь дуудах нь таны мэдэх хэрэг. Уйгарууд тусгаар тогтнолоо алдсантайгаа хэзээ ч эвлэрч байсангүй. Манжийн эсрэг томоохон бослого 1760 онд Кашгарт, 1765 онд Уч-Турфанд тус бүр гарчээ. XҮIII-XX зууны хооронд Уйгарууд манж, хятадуудын эсрэг 400 удаа босчээ. 1866 онд дотоодын тэмцэлээс болж Уйгар дотроо тав хуваагдсан байна. Кучарын ханлиг, Кашгарын ханлиг, Хотаны ханлиг, Өрөмч, Илийн султан улсууд бий болжээ. Уйгарчууд нэгдэх хэрэгтэй гэдгээ ойлгож байсан ч бие биенээсээ илүү гарах гэсэн явцуу санаархлаасаа болоод нэгдэж чаддаггүй байв.Энэ хугацаанд Уйгарууд Манжийн эсрэг 42 удаа бослого тэмцэл гарган 1864 оны бослогоор амжилт олж Кашгарын цэргийн жанжин Якуб Бек ийн удирдлага дор манжийн захирагчдыг Уйгарстанаас хөөн Иэтишар (долоон хотын улс-Кашгар, Яаркэнд, Хотан, Аксу, Куча, Хорла, Турфан) буюу Кашгарын султант /хаант/ улсыг байгуулсан нь 1873 онд Оттоманы эзэнт улс, 1872 онд Хаант Орос, 1874 онд Их Британиар хүлээн зөвшөөрөгджээ. Йеттишар улс хэдийгээр Орос, Англитай холбоо тогтоож, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлсэн ч амжилтаа баталгаажуулж чадсангүй. Манж Чин гүрэн 1877 онд Уйгарын Йеттишар улсын эсрэг цэрэг хөдөлгөсөн байна. Султан Якуб бекийг хорлож алжээ. 1876 онд Манжийн хаанаас томилогдон Уйгарын эсрэг дайныг удирдсан цэргийн жанжин Зо Зун Тан түүхэнд “Уйгарын эрлэг” нэрээр мөнхөрч үлджээ. Тэрээр эртний По ну жанжны алдаг давтсангүй, яаралгүй давшиж, замдаа цэргийн тариалан байгуулж, хүнс нөөцийг сайтар бэлтгээд харгис хатуу дайралт хийжээ.Нөгөө талаас Хаант орос улс Самарканд, бухар хотуудыг эзлэн авсанд Оросуудын түрэлтээс айсан Британичууд Хон Конг дахъ Бостон банкаараа дамжуулан манжуудад зээл олгох замаар Манжуудыг дэмжжээ. Түр тусгаар тогтносон Уйгарчууд дахин Манжид эзлэгдэв.Уйгарууд нүүдэлчид биш тул зугтан байлдаж чадсангүй, хотууд нь дараалан унажээ. 1884 онд Манжууд Уйгарт дахин хяналтаа тогтоов. Манжийн хааны зарлигаар дахин 1884 оны 11 сарын 18-нд “шинэ эзэмшил газар” буюу Шин жиан хэмээн нэрлэх болсон ба засаг захиргааны төв нь Өрөмч болов.[[File:Veselovski-1898-Yakub-Bek.jpg|thumb|150px|Якуб бек.]]
[[File:Battle at Awabat-chuang.jpg|thumb|left|Дорнод Туркестаны босогчдийг Чин улс цэрэглэн дарж буй нь(1828 он)]]