Ринчинбал хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 25:
'''Ринчинбал хаан''' нь 1325 оны улаан барс жил олноо Хутагт Хаан хэмээн өргөмжлөгдсөн [[Хүслэн хаан]]ы 2 дахь хөвгүүн болон мэндэлсэн бөгөөд Монголын түүхэн дэх хамгийн богино хугацаанд хаан ширээнд суусан хаан юм. Эцгийгээ [[Төв Ази]]д цөлөгдсөн байхад төржээ.
 
Тухайн үед хаан ширээнд байсан [[Төвтөмөр хаан]] түүний аав Хутагт Хааныг цөллөгт явуулж, дараачийн хаан ширээг залгамжлах хүнээр өөрийн хүү [[Аратнадара]]г томилсон юм. Төвтөмөр хааны хатан [[БудашириБудшир хатан|Будшир]] өөрийн хүүгийн хаан ширээг баталгаатай болгохын тулд Ринчинбалын эх [[Бабуша хатан]]г цаазлан хороож, төрсөн ах Тогоонтөмөрийг нь Солонгос нутаг руу цөлжээ. Гэвч энэ бүх үйл нь хожмоо хэрэггүй болсон юм. Учир нь Аратнадара энэ үйл болсноос сар гаруйхны дараа амь үрэгдсэн байна.
 
Ингээд 1331 онд Төвтөмөр хаан насан эцэслэхийн өмнө өөрийн ахыг цөллөгт явуулж, гэр бүлд нь увайгүй зүйл хийсэндээ гэмшиж түүний хүүхдүүдийн нэгийг хаан ширээнд залгамжлахыг гэрээслэж үлдээсэн байна. Ийнхүү Ринчинбал зургаахан насандаа хаан ширээнд заларсан боловч төд удалгүй 2-хон сарын дараа насан эцэслэжээ.