Өлзийхутаг хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 11:
'''Өлзийхутаг''' (1315–1369; {{lang-ko|기황후}}, '''Ки Хуан-хү''') — [[Юань улс]]ын [[Тогоонтөмөр]] хааны '''[[хатан]]''', [[солонгос үндэстэн|солонгос]] хүн, Юань улсын сүүлчийн их хатан, хожмын [[Аюушридар хаан]]ы төрсөн эх байв.
 
Ки Хуан-хү [[Курё|Гуулин улс]]ын [[Куян|Хэнжү]]д төрсөн бөгөөд солонгос тайган Түмэндэй гэгч хааны ордонд оруулжээ. Угаас сэцэнцэцэн сэргэлэн тул удалгүй Тогоонтөмөр хааны хайр ивээлийг хүртэж сул хатан болсон. 1335 онд [[Данашир хатан]] цөлөгдсөний дараа түүнийг Тогоонтөмөр хаан их хатан болгох гэсэн боловч [[Баян чинсан|Баян]] тэргүүтэй [[монгол үндэстэн|монгол]] ноёдын эсэргүүцэлтэй тулгарч, [[хонгирад]] аймгийн [[Баянхутаг хатан|Баянхутагийг]] хатан болгожээ. Өлзийхутаг хатны ах Ки Чоль мөн Юань улсад зүтгэж Баянбух гэгдсэн.
 
Өлзийхутаг хатан 1338 онд Аюушридарыг (1353 онд ханхүү болсон) төрүүлсэн бөгөөд 1364 онд [[Болдтөмөр]] нийслэлийг эзлэн хорьж байсныг [[Хөхтөмөр]] ирж аварчээ. 1365 онд [[Баянхутаг хатан|Баянхутаг]] хатныг нас барахад улсын их хатнаар өргөмжилөгдөв. 1368 онд [[Юань улс]] мөхөж, хааны хамтаар [[Инчан]] хот руу зайлжээ. 1370 оны 6-р сард [[Мин улс]]ын цэрэг тус хотыг эзлэхэд олзлогдон сураг алдарсан.