Цахиагийн Элбэгдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б image from commons
Хэт нэг талыг баримталж бичжээ.
Мөр 65:
 
== Хоёр дахь удаагаа ялагдсан нь==
2005 оны 8 дугаар сард болсон УИХ-ын 65-р тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас Цахиагийн Элбэгдорж, МАХН-аас Миеэгомбын Энхболд нар болон бусад намаас болон бие даан нэр дэвшигч нар нэр дэвшсэн байв. [http://www.tv5.mn/index.php?page=news&nid=6365] Сант Марал сан болон өдөр тутмын сонингуудын мэдээлж байснаар сонгуулийн өмнө хийгдсэн санал асуулгуудаар Элбэгдорж үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой байв. Энэ үед МАХН Ардчилсан намтай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр УИХ-ын гишүүний суудлыг Миеэгомбын Энхболдод өгөхийн тулд Элбэгдоржийг сонгуулиас нэрийг нь татуулж, оронд нь МАХН Элбэгдоржийн их эвслийн засгийн газраас хугацааг нь дуустал гарахгүй байхаар тохирсон. Байгуулсан гэрээгээ биелүүлж Элбэгдорж УИХ-ын 65-р тойргийн сонгуульд нэр дэвшигчээс нэрээ татсан нь нэр хүнд муутай Миеэгомбын Энхболдыг Элбэгдоржийн оронд УИХ-ын гишүүн болох бололцоог олгосон.
 
Хэдий тийм боловч МАХН Ардчилсан намтай байгуулсан гэрээгээ зөрчиж Элбэгдоржийн Засгийн газрыг орхисон нь УИХ Засгийн газрыг унагаж, Элбэгдоржийг Ерөнхий сайдаас 2006 оны 1-р сарын 13-нд огцруулахад хүргэсэн. Дэлхий дахинд таран суугаа монголчуудын Цахим Өртөө Холбоо "УИХ-аас гаргасан Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл" гэж үзэж мэдэгдэл гаргасан бөгөөд тус холбоо олон улсын холбогдох байгууллагуудад тухайн хууль зөрчсөн үйлдлийн талаар танилцуулах процесстоо байгаа. Монгол Улсын Их сургуулийн Хуулийн тэнхимийн багш Тэмүүжин ижил утгатай өргөдөл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан. "Монгол Улсын Их Хурлын шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р заалтын 1-6 дахь хэсгийг зөрчиж, Улсын Их Хуралд огцрох өргөдөл өгсөн Их эвслийн Засгийн газрын МАХН-ын 10 гишүүнийг огцруулахын оронд УИХ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Элбэгдоржийн Засгийн газрыг унагасан" гэж тэд үзэж байгаа юм. [http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=406]
Мөр 78:
Элбэгдoрж АНУ-д уригдаж, 2006 оны 2-р сард Монгол улс болон монголчуудад нааштай олон багц гэрээ хийхээр хоёр орон төлөвлөж байлаа. Мөн 2006 оны 1-р сарын 26-28-нд болсон Дэлхийн удирдагчдын Давосын уулзалтанд уригдcан хоёр дахь Монгол хvн болсон Элбэгдoржийг тэнд мөн олон гэрээ хэлэлцээр хүлээж байв.
 
Энэ үед 2006 оны 1-р сарын 11-нд МАХH-ын Удирдах Зөвлөл Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж, үүний дагуу 2006 оны 1-р сарын 13-нд Элбэгдoржийн хоёр дахь засгийн газрыг УИХ дахь МАХH-ын гишүүд болон Ардчилсан намын дөрвөн урвагч гишүүний саналаар огцруулав.
 
Элбэгдoрж "'''Бид (ардчиллыг дэмжигчид) олуулаа болоод эргэж ирнэ"''' хэмээх алдарт амлалтаа хоёр дахь удаагаа УИХ-ын индэр дээрээс Засгийн газрыг нь унагасны дараа хэлсэн. Тэрбээр энэ амлалтыг анх 1994 онд УИХ-ын 76 гишүүний 70 нь МАХH-аас сонгогдсон гишүүд байж тэд Элбэгдoржийн ардчилсан бодлогыг асар их эсэргүүцэж байх үeд УИХ-ын гишүүнээс татгалзахдаа хэлсэн юм. Элбэгдорж амлалтаа биелүүлж Ардчилсан нам, түүний "Ардчилсан Холбоо Эвсэл" -ийг удирдалцаж, тус эвсэл 1996 оны УИХ-ын сонгуульд ялсан билээ.