Израил: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 56:
 
== Израйль үндэстэн үүссэн нь ==
''Энэ улс нь дахин давтагдашгүйгээр Эзэний ивээл ерөөлийг хүртсэн ард түмэн юм.''
Израйль улс нь хэдэн мянган жилийн түүхтэй. Израйлийн түүхийг [[Библи]]д тэмдэглэн үлдээсэн байдаг. [[Библи]]д тэмдэглэсэнээр Израйлийн өвөг дээдэс нь [[Абрахам]] бөгөөд тэрээр хоёр хүүтэй байсны нэгийг нь [[Ишмаел]], нөгөөг нь [[Исаак]] гэдэг байжээ. Өнөөгийн [[араб]]ууд [[Ишмаел]]ийг өөрсдийн өвөг эцгээ гэж үздэг бөгөөд [[Куран]] сударт ч тийнхүү тэмдэглэсэн байдаг. [[Исаак]] хоёр хүүтэй болсоны нэгийг нь [[Есав]], нөгөөг нь [[Иаков]] гэдэг байв. [[Есав]] бол эртний [[Едом]]чуудын өвөг эцэг болсон ба [[Иаков]] нь Израйльчуудын өвөг эцэг болжээ. Бурхан [[Иаков]]ыг Израйль гэж нэрлэсэн бөгөөд энэ нь Бурхантай тэмцэлдэгч гэсэн утга бүхий нэр ажээ. Яагаад ийм утгатай нэр өгсөн талаар Иаковын түүхээс уншиж болно. Энэ түүх [[Библи]]йн [[Эхлэл]] номд бий. Үүний дараа [[Иаков]] (Израйль) арван хоёр хүүтэй болсон ба тэр арван хоёр хүү нь Израйлийн арван хоёр овгийн өвөг дээдэс болжээ. Израйлийн гэр бүл [[Канаан]] нутагт (Израйлийн эртний газарзүйн нэр) амьдарч байгаад тэнд маш их ган гачиг болсон тул Египетэд нүүн ирж Эртний Египетийн [[Гошен]] нутагт 430 жил амьдарчээ. Израйлийн гэр бүл анх Египетэд ирэхдээ далуулаа байсан бол тэндээс гарахдаа ойролцоогоор 3 сая орчим болоод гарсан гэдэг. Тэд Египетэд асар их боолчлогдож, зовж зүдэрч байх үед Бурхан [[Мосе]] гэгч хүнийг дуудан Израйлийг Египетийн боолчлолоос чөлөөлүүлж, буцаан [[Канаан]] нутагт авчирсан. Израйльчууд [[Мосе]]той хамт 40 жил цөлөөр тэнэж, 40 жилийн дараа [[Канаан]] нутагт орсон юм. Тэр үед [[Канаанчууд]] [[Канаан]] нутагт амьдарч байсан бөгөөд [[Мосе]]гийн дараагийн удирдагч болох [[Иошуа]]гийн удирдлага дор Израйльчууд [[Канаан]]ыг булаан эзэлж тэндээ суурьшжээ. [[Иошуа]]гаас хойш Израйлийг Бурханы томилсон [[шүүгчид]] удирдаж байсан ба тэдний хамгийн сүүлчийнх нь [[Самуел]] байсан юм.
=== Израйлийн түүх ===