Казахын дээрэмчид: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
'''Хасагийн дээрэмчид''' гэдэг нэр нь [[Монгол улсын баруун хязгаарын хил]]ийг 1910-1950 онд зөрчин [[зэвсэгт дээрэм]], [[аллага]] хийх ба [[цэргийн тагнуул]], [[хилийн тулгаралт]], [[мөргөлдөөн]] үүсгэж байсан зэвсэглэсэн [[хасаг]]уудыг хэлдэг байсан хэллэг юм.
Хасагууд 1910-1913 онуудад [[Богд хаант Монгол улс]]ын Баруун хязгаар нутагт [[Шинжаан]]ы зүгээс [[зэвсэглэсэн дээрэм]] хийж эхэлсэн байна. Эдгээр дээрэмчид нь шинэхэн байгуулагдсан Монгол улс нь баруун хязгаарын хилээ хамгаалах тал дээр сулхан байсан байдлыг далимдуулан баруун монголчуудыг дээрэмдэн адуу малыг олон тоогоор дээрэмдэн авахаас гадна аллага хийж жирийн малчин монголчуудыг алж устгаж байсан байна. Гэвч [[Жа лам]] буюу [[Дамбийжаа]]гийн захирсан цэрэг хасагийн дээрэмчдийг бут цохин толгойлогч нарыг нь шийтгэсэнээс хойш хасагууд дахин ийм зэвсэгт дээрэм хийж, аллага үйлдээгүй хэсэг хугацаанд тайван болсон байна.
[[Ардын хувьсгал]] ялж, [[БНМАУ]] байгуулагдсанаас хойш [[Монгол]]ын баруун хязгаар болон өмнөд хилийн дагуу эрх ямбаа алдсан [[тайж]] язгууртан [[лам]] нар зэвсэгт дээрмийн бүлэг болох [[баартагчин]] нарыг зохион байгуулж, дээрмийн халдлага хийх болсон байна. Энэхүү баартагчингуудтай хасагууд хамтран дээрэм хийж байжээ. Энэ үед хил хамгаалалт нь цөөн тоотой хилийн харуулаар хамгаалагдаж байсан сул талыг ашиглан эдгээр дээрэмчид нутгийн гүн рүү чөлөөтэй нэвтрэн дээрэм хийдэг байжээ. Энэ үед хасагууд ийм хүнд нөхцлийг далимдуулан дахин идэвхжиж зэвсэглэсэн дээрэм тонуул хийж байсан ба [[хилийн харуул]] руу хүртэл заримдаа халдаж байжээ. Ингэж хасагийн дээрэмчид 1930-д онд дахин гарч ирсэн байна. Үүний эсрэг хилийн цэргийг хүч нэмэгдүүлэх болон [[тусгай отряд]]
1940-1950 онд Шинжаанд гарсан [[Зүүн туркестаны бүгд найрамдах улс]] байгуулах зорилго бүхий зэвсэгт бослогуудын үед Шинжаанаас гаралтай [[Оспан батыр|Оспан]]
== Мөн үзэх ==
|