Цахар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 14:
|religions= зарим нь [[буддын шашин]]тан ([[шарын шашин]]тан), зарим нь шашин шүтдэггүй, зарим нь уул усаа шүтэн тахидаг
}}
[[Файл:John-Tallis-1851-Tibet-Mongolia-and-Manchuria-NE.jpg|thumb|Цахарын байршил 1851 он]]
'''Цахар''' ([[Монгол бичиг|мо.б.]] ''čaqar'') — 14-17-р зууны үеийн нөлөө бүхий [[монгол угсаатан|монгол]] [[аймаг]], зүүн монголын нэгэн [[түмэн]], өдгөө [[монгол хэл]]тэй зарим нь [[монгол үндэстэн]]д, ямар ч хэлтэй байсан [[монгол угсаатан]]д багтана гэж ойлгох, олонхид нь тоо бүртгэл алдарч гээгдсэн [[ястан]]. Цахар ястны хэлэлцэх монгол хэлний аялгууг [[цахар аялгуу]] гэх бөгөөд монгол хэлний [[халх аялгуу|халх]], [[ордос аялгуу|ордосыг]] бас багтаасан төв аялгуунд хамаатуулж ойлгоно. [[Батмөнх даян хаан]] улсаа зургаан түмэн болгон өөрчлөн байгуулсны нэг түмэн нь цахар байсан. Түүнээс хойших [[Лигдэн хаан|Лигдэн]] хүртэлх хаад бүгдээр цахар нутагт сууж, цахар түмнийг өөрийн гараар эзэн мэдэж байжээ. [[Манж үндэстэн|Манжид]] цахар түмэн эзлэгдсний дараа цахараас манж хааны гэр бүлд бэр буусан нь цөөнгүй. 1673 онд цахарын нэгэн ноён босч тэмцээд дийлдэв. Уурсаж хаширласан [[Энх Амгалан хаан]] Цахарын хуучин зохион байгуулалтыг өөрчилж [[Хаалган]]д аваачаад, чуулгантай болгохын оронд өөрийн цэргийн шууд захиргаанд байх [[цахар найман хошуу]]г байгуулжээ. [[Чин улс|Чингийн]] цэрэг [[Зүүнгар улс|Зүүнгарыг]] буулган авсны дараа 1758 онд [[Шиньжян]]гийн [[Или]] руу харуулын албанд цахаруудаас нүүлгэсэн. Тэдний үр сад өдгөө [[торгууд]], [[өөлд]]тэй цуг [[Бортал тойрог|Бортал]]д суудаг. 1911 онд [[Богд хаант Монгол улс]] байгуулагдахад Шиньжянгаас [[Сумъяа бэйс]] ардаа дагуулан [[Оросын Эзэнт Улс|Оросоор]] дамжин явсаар [[Ар Монгол]]д ирж, шинэ тулгар [[Монгол улс]]даа хүчээ өргөжээ. [[Хиагт]]ын баруунтаа газар авсан тэднийг [[Сэлэнгэ аймаг|Сэлэнгийн]] цахарууд гэдэг.