Сүхбаатар аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 73:
өвс ургамлын хувьд [[хайлс]], [[дэлт балгана]], [[тавилганга]], [[нохойн хошуу]], [[монос]], [[ямаан]] болон [[нанхиат зээргэнэ]] ургахын хамт тал хээрийн [[хиаг]], [[ерхөг]], [[таана]], [[хөмүүл]], [[дэрс]], [[бударгана]] зонхилно. Эмийн ургамлаас [[чөдөр өвс]], [[чихэр өвс]], [[зээргэнэ]], [[халгай]], [[таван салаа]], [[тэхийн шээг]] зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт [[хунчий]], [[туйплан]], Эрдэнэцагаан сумын нутагт [[Бонго]], [[лантаанз]] ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. [[Хайлс]], [[гүйлс]], [[бургас]] зэрэг [[модлог ургамал|модлог]] ба [[бутлаг ургамал]] бүхий байгалийн гоёмсог [[баянбүрд]] Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.
 
[[Цагаан зээр]], [[тарвага]]ны нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд [[үнэг]], [[чоно]], [[хярс]], [[өмхий хүрэн]], [[мануул]], [[дорго]], [[туулай]], [[шилүүс]], [[илбэнх]], [[хар сүүлт]] зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга, зэрлэг гахай, Түмэнцогтын [[Хар ямаатын уул]]анд [[бор гөрөөс]], [[Бүрэнцогтын хад]]анд [[аргаль]] [[янгир]] нутагшиж байна.
 
== Сум нутаг ==