Алтайн Урианхай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
== Түүх==
Их хаадын хориг сахисан урианхай нар XIII-XIV зууны эхэн үе хүртэл Хэнтий уул хавиар нутаглан суусаар байжээ. Тэд XIII-XIV зууны эхэнд Монголын их хааныг үе үе эсэргүүцэн босч байсан
тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх зүүн монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захиргаанд байсан аж. Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.<ref>[http://books.google.com/books/about/Ойрад_хуримын_ёс.html?id=1xGdNAAACAAJ А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”]</ref> XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын засагтЗасагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна. Зургаан түмний магтаалаас үзэхэд тэд Даян хааны үед Алтайд байсан нь мэдэгддэг.<ref>[http://www.oirad.mn/%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%BD%D1%85%D0%B0%D0%B9%D0%BD-%D1%83%D0%B4%D0%B0%D1%87%D0%B8-%D0%BD%D0%BE%D1%91%D0%BD-%D1%87%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D1%81-%D1%85%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B-%D0%B0%D0%BB%D1%82/ Урианхайн Удачи ноён Чингис хааны алтан яс, Бурхан халдун уулыг сахиж байгаа]</ref> Алтайн урианхайн ардын дуунд Зэлмийн тухай өгүүлдэг бөгөөд угсаатны бүрэлдэхүүнд нь аданх, малиг, таргуд зэрэг XII зуунаас хойш Хэнтий уулаар нутаглаж явсан зарим овог оролцсон байгаа нь тэднийг Хэнтийд байсан урианхайчууд болохыг баталдаг.<ref>[http://www.khovd.gov.mn/home/index.php?option=com_content&view=article&id=563&Itemid=145 Олон ястны өлгий-Ховд ]</ref> Тэд олон зуун жил Ойрадын дотор сууснаас ойрадын аман аялгуу, эдийн хийгээд оюуны соёлын нөлөөг авсан аж.
 
[[Тува]]чууд [[Найман]]ы ханлиг унасны дараа урагш нүүн Монголын баруун аймгуудаар 1750-иад он хүртэл Алтайн Урианхайтай хил залган суурьшиж байв. Дөрвөдүүд Зүүнгарын Даваач хааны бодлогод дургүйцэн [[Зайсан нуур]] дахь нутгаасаа нүүж Манжид бууж өгөхөд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэнд байсан тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэн суурьшуулжээ. Тувачууд Алтайн Урианхайг тува хүмүүс байсан ч манжийн нүүлгэн шилжүүлэлтийн үед тувачууд хуваагдаж Алтайд үлдсэн тувачууд Алтайн Урианхай нэртэй болж тува хэл соёлоо мартсан гэж үздэг.
Мөр 13:
2. Зүүн гарын мэйрэн засгийн хошуу
3. Баруун амбаны хошуу
4. Гомбо даагийн хошуу болой.
Дээрх дөрвөн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Баян-Өлгий аймгийн Буянт, Алтай, Бугат, Алтанцөгц, Сагсай, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумыг байгуулжээ. БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн Алтай хошууны нутагт цөөн урианхайчууд одоо оршин сууж байна.Эл урианхай бол Монгол улсын нутаг Алтайд сууж буй монгол хэлт урианхайчуудын тасархай юм. 1907 онд Манж чин улсын эрх баригчид Алтайн урианхайн зарим хэсгийг Шиньжаан дахь Алтайн Шар сүмд суусан амбанд захируулсан байна. Чингэж урианхай нар хоёр хуваагджээ. Одоо Шиньжаанд цөөн тооны Алтай Урианхайчууд бий.
Мөр 24:
Бургуут, Сарыглар хоёр сумтай. Цагаан соён, Тэлэнгэд, Саглагар, Хувлаар гэх мончоогуудын (тува) хошуу нутаг юм. Цэнгэлхайрхан, Цагаан голоор нутагтай гэжээ.
Сэндэн гүний хошуу:
Оршин суудаг овгоороо нэрлэгдсэн эл хошуу хоёр сумтай гэх. Харганатын голоор нутагладаг байжээ. Энд дурдагдсан дөрвөн хошуу нь Зүүнгарын монголчууд болно. Дор дурдагдах гурван хошуу Баруун гарынхан авай.
Баруун бээсийн хошуу:
Ах, Цэрвээ, Мянгад, Сан, Оорцог сумтай. Булган голоор нутагтай гэв.
Мөр 31:
Шар даагийн хошуу:
Ховд гол, Шинжаанаар нутагтай, дөрвөн сумтай, мончоог хошуу билээ.
 
[[Олноо өргөгдсөн Монгол улс]]ын үед Алтайн урианхайн Эетэй гүнгийн хошуу, Ёст гүн, Дархан гүн, Саруул гүн, Зүтгэлт гүн, Зоригт гүнгийн хошуу гэсэн 6 хошуу одоогийн [[Баян-Өлгий]] аймгийг бүхэлд нь хамран оршиж байсан ба Дархан гүний хошууны зүүн талын нутаг нь одоогийн Ховд аймагт оржээ.
 
==Соёл ==