Енисейн киргиз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 15:
924 онд Кидан улсын цэрэг Монголын эзлэхэд Монголд киргизүүд байгаагүй нь Киргиз улс Монголыг захирч байгаагүйг баталдаг.<ref name="Дробышев"/>
 
Монголчуудын дунд “Киргис хаан гэж байгаад булш, оршуулгаа цогцлоон үйлдэж, чулуун хөрөг дүрсээ бүтээгээд нүүгээд явчихсан юм гэнэ лээ” хэмээх аман домог байдаг ч археологичид [[хиргисүүр]] нь киргиз буюу хиргис нэр түүхэнд тэмдэглэгдэхээс бүрөмнөх өмнө буюу МЭӨ 1600-700 ондүед хамаарагдах археологийн соёл болохыг бүрэн тогтоожээ.
 
Уйгур улс унаснаар Монгол дахь түрэгийн ноёрхол үндсэндээ төгсгөл болсон гэсэн үзлийг дэлхийн эрдэмтэд дэмждэг бөгөөд киргизийн цэргүүдэд хөөгдсөн уйгурууд богино хугацаанд Монголыг орхин ураш нүүснээр [[Монголын өндөрлөг]]т түрэг угсааны овог аймгууд бараг үлдээгүй байна. Киргизийн цэрэг тэднийг [[Тэнгэр уул]] хүртэл үлдэн хөөж нийслэл Ордубалыкийг тонон дээрэмдсэн байна. Түрэгүүд Монголын өндөрлөгөөс нүүнгүүт урьд нь түрэгийн довтолгоонд шахагдан зүүн зүг нүүсэн монгол овог аймгууд эх нутагтаа эргэн ирж суусан байна.