Татвар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 4:
Египетийн үе үеийн фараонуудын үед татвар хураагчдыг бичээчид гэдэг байлаа. Нэг эриний туршид бичээчид татварыг хоолны тосоор оноодог байв. Иргэд хоолны тосны татвараас зайлсхийх боломжгүй байсан бөгөөд өрхийн тосны хэрэглээг бичээч нар сайтар хянадаг бас татвар ноогдсон тосноос өөр орлуулах зүйлээр хоол хийж болдоггүй байлаа.[[Файл:бичээчид.jpg|thumb|left|300pxl|бичээчид]]
 
==[[Грек улс]]:==
Дайны үед Афинд ноогдуулсан татварыг eisphora хэмээдэг байв. Хэн ч энэ татвараас чөлөөлөгддөггүй байсан ба энэхүү татвар нь дайны үеийн тусгай зардлуудад зарцуулагддаг байжээ. Грекийн олон нийт дайны аюул арилсан гэж үзсэн тохиолдолд энэ татварыг хүчингүй болгох эрхтэй байсан байна. Дайн хийж ялж улмаар ашиг хонжоо олсон бол энэхүү нэмэлт эх үүсвэрийг татвар төлсөн иргэдэд буцаан олгодог байсан. [[Афин]]чууд мөн түүнчлэн гадаадын иргэд болон эцэг эх нь хоёулаа афин биш хүмүүст хүн амын татвар ноогдуулдаг байсан ба энэ нь нэг эрэгтэй бүрт нэг драхма, эмэгтэйд хагас драхма байжээ. Энэ татварыг metoikion гэж нэрлэдэг байлаа.