Хайду: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 4:
===Юань улстай харилцсан нь===
1251 онд Тулуйн удмынхан [[Их Монгол Улс|Их Монголын улсын]] [[хаан]] ширээнд гарч ирсэнийн дараа 1250-иад оны үед Өгэдэйн удмын ноёдын хуйвалдаан илэрч устгагдсанаар тэрээр тус удмаас үлдсэн цөөн хүний нэг болж үлдсэн. 1259 онд [[Мөнх хаан]] нас барахад тэрээр [[Аригбөх|Аригбөхийг]] дэмжиж байсан. 1266 онд Аригбөх үхснээр тэрээр өөрөө Хубилайн эсрэг тэмхээр болсон ба энэ тэмцэлдээ Туркестан орчмын Монгол ноёдын хүчийг олж, 1269 онд Талас хотын дэргэд болсон Их Хуралдайгаар түүнийг өөрсдийн хан болгожээ. Түүний улс төрийн гол үзэл баримтлал нь [[Хубилай хаан|Хубилайг]] эцэг өвгөдийнхөө сургаалиас няцсан, Монгол ёс уламжлалаа гээж, Хятад ёс заншилд нэвтэрсэн, нийслэлээ шилжүүлсэн хэмээн буруутгаж энэ бүгдийг зогсоох, улмаар өөрийгөө Их Хаан болгох бодолтой байсан. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд бусад гурван улсаас тусламж олохыг чухалчилж, тэдэнд Монгол ёсоо дээдлэхийг ятган сэнхрүүлэх замаар бичиг илгээн харилцаж байсан. Харин тухайн үед [[Ил Хант Улс]] нь Юань улсын талд баттай зогсож, [[Алтан Орд|Алтан ордоны улс]] болон [[Цагадайн улс]] нь 2 талд гуйвж дайвж байсан. Хубилай хаан 1277 онд өөрийн хүү Номуган, Дотоод яамны баруун гарын чинсан [[Антун]] нарт зарлиг буулгаж "Хайдуг бүрмөсөн бут цохихоор дарагтун" хэмээн Монгол нутаг руу илгээжээ. Гэвч тэр 2 Монголд ирээд удалгүй Аригбөхийн хөвүүд [[Меликтөмөр]], [[Букур]], Мөнх хааны ач хүү [[Ширх]], Тулуйн ач хүү [[Тугтөмөр]]<ref>Ч.Содбилэг, Монголын Юань улсын түүх, х.109 ISBN 99929-78-81-3 </ref>нарт баригдан Хайдуд хүргэгдсэн. Тэрээр тэднийг 3 жил хорьсоны дараа Хубилайн явуулсан элчийн хамт нутаг илгээсэн.
1287 онд Ляодунгийн хойгт байсан [[Люй ван Наян]] урваж Хайдутай нэгдэхээр хөдөлсөн ба энэ үед Тэрээр мөн түүнийг тосч цэрэг хөдөлгөсөн. Үүнийг мэдсэн Хубилай их црэгцэрэг цуглуулж өөрөө удирдан явж Наянг дарсан бол, ач хүү [[Гамала]], [[Баян жанжин]] нарт цэрэг өгч Хайдуг [[Хархорум]] орох замд нь бут ниргэснээр Хайдугийн уг төлөвлөгөө амжилт олсонгүй өнгөрсөн.
1300-1301 оны хооронд үргэлжилсэн бас нэгэн удаагийн дайнаар тэр хүнд ялагдал амсан, хүнд шархдаад 1301 онд шархаа даалгүй 66 насандаа таалал төгссөн.