"Мушгиа галактик"-ны өөр хувилбарууд

no edit summary
Мушгиа галактик нь олон тэрбум одод захаасаа төв рүүгээ мушгиралдаж төвдөө тойрог үүсгэсэн байдлаар бүрэлдсэн галактикийн хэлбэр ба ангилал болно. Анх 1936 онд Эдвин Хабл үүнийг таньж ангилжээ. Мушгиа галактик нь нийтдээ эргэлдсэн дискэн хэлбэр доторхи одод, хий, тоосонцороос тогтож төвдөө оддын бөөгнөрөл бүхэл хэсэгтэй байна. Энэ бүхэн нь арай бүдэг харагдах оддын бөөгнөрлөөр гадуураа хүрээлэгддэг. Гаднах эргэлдсэн салаанууд нь илүү тод ажиглагддаг учир нь салаан дээр нь илүү шинэ хэт халуун однууд байрладаг. Нийт ажиглагдсан мушгиа галактикуудаас гуравны хоёр нь төв бүхэл ба салаалсан мушгианы завсар зайнд нь сараалжилсан зурвасан бүтэц бас ажиглагджээ. Бидний оршдог Тэнгэрийн заадас галактик нь мөн сараалжтай мушгиа галактик болхыг судалгаагаар тогтоосон байна.
 
Бусад жирийн бус галактикуудтай нийлээд мушгиа галактикууд нь манай ойр орчимийн нийт ертөнцийн бүсийн галактикуудын 60%-ийг эзэлж байна.Өнгөрсөн зуунд Энэтхэгийн эрдэмтэн Чандрасекар нарнаас хэдэн зуу дахин том одод түлшээ (ихэвчлэн ус төрөгч байдаг гэнэ) баран мөхөх үедээ таталцалын хүч нь бодисын түлхэлтийн хүчийг дарангуйлсанаас үүдэн мөнхөд хумигдаж эхлэнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байжээ. Хар нүх гэдэг ойлголт бол миний ойлгож байсан шиг Нүх бус асар хүчтэй таталцалын орон бүхий од болж таарав. Гэрлийн цацраг хүртэл таталцалын нөлөөнөөс нь давж гардаггүй болохоор бид тэдгээр хар нүхнүүдийг хардаггүй гэнэ. Гэвч байдаг гэдгийг нь таталцалынх нь нөлөөг тооцоолох замаар батлажээ.
Бусад жирийн бус галактикуудтай нийлээд мушгиа галактикууд нь манай ойр орчимийн нийт ертөнцийн бүсийн галактикуудын 60%-ийг эзэлж байна.
 
 
[[Ангилал:Одон орон]]
[[Ангилал:Сансар судлал]]