Ойрад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хүснэгтэнд Дамдинсүрэн гээд бичсэн байна. Dveerna (Яриа) хэрэглэгчийн 418579 засварыг цуцлах
No edit summary
Мөр 24:

Ойрд монголчууд XIII зууны эхнээс [[Их Монгол улс]]ын бүрэлдэхүүнд багтаж, XIV зууны эцсээр [[бага хаадын үе]] эхлэхэд хааны захиргаатай мөчөөрхөж зайдуухан байх болжээ. Дөрвөн аймаг холбоолсныг түүхэнд [[Дөрвөн ойрад]] гэдэг. Дөрвөн ойрадаас улбаалсан ойрдын төр улс XVII зуунд [[Зүүнгарын хаант улс|Зүүнгарын хаант улс]], [[Хошуудын хант улс|Хошуудын]] болон [[Халимагийн хант улс]]ыг байгуулж XVIII зууны дунд хүртэл 400 гаруй жил тодорч яваад манж [[Чин улс]], хаант [[Оросын эзэнт гүрэн|Орос улсын]] харьяанд хуваагдснаас 300 гаруй жил болоход дахин улс байгуулсангүй. Өдгөө [[Монгол]], [[Хятад]], [[Орос]] гурван улсад тус бүр бараг тэнцүү тоотой, бүгд 700 мянга гаруй ойрдын яс аймгийн хүн амьдарч байна.

[[File:Fragment of medieval Oirat map shows Lake Balkhash, Ob, Irtysh and Ili rivers.jpg|thumb|Дундад зууны үеийн ойрд газрын зурганы хэсэг. Балхаш нуур, Или, Эрчис, Обь мөрнийг зурсан байна]]

Монгол улсын ойрдууд орон даяар, голцуу [[Улаанбаатар]], [[Увс]], [[Ховд]]од оршин сууж байна. [[Баяд]], [[дөрвөд]], [[захчин]], [[мянгад]], [[өөлд]], [[торгууд]], [[урианхай]], [[хотон]] гээд хуучин хошуу, одооны ястныхаа нэрээр бүртгэгддэг. 2010 оны тооллогоор 236 мянган хүн байв. Хятад улсын ойрдууд хуучин [[Зүүнгар нутаг|Зүүнгар]], одооны Шиньжян орны [[Бортал тойрог|Бортал]], [[Баянгол тойрог|Баянгол]], [[Ховогсайр шянь|Ховогсайр]] нутаг, [[Хөхнуур]] муж болон Өвөр Монгол орны [[Алшаа аймаг|Алшаа]], [[Хөлөнбуйр]] нутагт амьдарч, яс аймгаар бус ерөнхий «монгол үндэстэн» үгээр бүртгэгдэж байна. Тооцож багцаалснаар 250 мянга байна. Үүнд [[торгууд]], [[хошууд]], [[урианхай]] яс голлодог. Ойрдын уг нутгаас 6000 км алслагдсан [[Европ]] тив, [[Каспийн тэнгис|Каспийн]] тэнгисийн эрэгт Оросын ойрдууд буюу [[халимаг]] хэмээх шинэ нэртэй гурав дахь хэлтэс байна. Гурван улсын ойрдоос ганц халимагууд нэгдүгээр зэргийн өөртөө засах нутагтай байна. Оросын хэмжээнд 183 мянга, түүнээс [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]] оронд 163 мянган халимаг тус орныхоо хүн амын 58 хувийг эзлэн байна. «Халимаг» (᠋''калмыки'') гэж бүртгэгддэг бөгөөд уг нь [[торгууд]], [[дөрвөд]], [[хошууд]], [[зүүнгар]], [[хойд]] аймаг, шинэ [[бузава]] ястнаас бүрджээ. XIX зуунд Шиньжянгаас уул даваад [[Кыргызстан|Хиргис]] оронд суусан цөөн тооны [[сарт халимаг|хотон халимаг]], XX зуунд гадаад руу цагаачилсан хүмүүс бас бий.

Ойрдын хэл аялгуу гурван хэсэгтээ жаахан зөрүүтэй болсон. Монголын хэл шинжлэлч [[Шадавын Лувсанвандан|Ш. Лувсанвандан]] 1959 онд урьдын олон судалгааг нэгтгэн дүгнэж [[монгол хэл]]ний [[Ойрд–Халимаг аялгуу бичиг|өрнөд аялгуугаар]] Шиньжянгийн ойрд, Ижилийн ойрд (халимаг) хэлцэж байна, монгол хэлний өрнөд-төвийн завсрын аялгуугаар Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгийн ойрд, Хятад улсын Хөхнуур, Алшаагийн ойрд хэлцэж байна гэдгийг тодотгожээ. Ойрд [[монгол бичиг|худам монгол]] үсгээр бичиж байгаад XVI зуунаас бусад монголчуудын адил [[бурхны ном]] судлан [[самгарди хэл|самгарди]], [[төвөд хэл|төвөд]] бичгээс монголчилж бичигт мэргэшсэнд 1646 онд [[Зая бандид Намхайжамц]] тэр үеийн монгол хэлнээ тааруулан бичих дүрэм уялдуулж, үсэг өргөтгөн хэл бичгийг ойртуулж тодруулсан нь [[тод бичиг|тод үсэг]] байв. Халимаг, Монголын ойрд XX зуунд латин, кириллтэй золгох хүртэл тод бичигтэй байсан бол Шиньжянгийн ойрд худам үсгийн хажуугаар одоо ч тод үсгээр бичиж байна. Ойрдууд [[биелгээ|биелэх]] (''бий''), [[хөөмий|хөөмийлөх]] дуртай, «[[Жангар]]» баатрын тууль хайлдаг.

{{Олон нэр
|худаммонгол = {{юникодмонголжижиг|ᠣᠶᠢᠷᠠᠳ|h}} (oyirad)
Line 43 ⟶ 40:

== Нэр ==
«Ойрд (ойрад)» хэмээх нэрийн гарлын талаарх дөрвөн судлаачийн таамгийг энд онцлов.
{| class="wikitable" style="float: right; font-size: 90%; line-height:1.3em; margin:10px"
|+ Тийн ялгал
Line 65 ⟶ 63:
|colspan=3 | Тайлбар: ''Chrome'' үйлдлийн системд худам
монгол бичгийн харьяалах, өгөх орших, заах,
үйлдэх тийн ялгал буруу буюу үгийн дундах
хэлбэрээр харагдахгүй байгааг анхаарна уу.

«Ойрд (ойрад)» хэмээх нэрийн гарлын талаарх дөрвөн судлаачийн таамгийг энд онцлов.
# XIX зуунд Хаант Оросын орчуулагч, хар лам [[Никита Бичурин|Н. Бичурины]] дэвшүүлсэн [[Кирилл монгол бичгийн дүрэм|монгол кирилл үсгээр]] ''ойр'', [[Халимаг хэл|халимаг кирилл үсгээр]] ''өөр'' (хоёул «ойр, дөт, хол биш» хэмээх утгатай) гэж бичдэг үгнээс гаралтай<ref>Бичурин Н. Я. (Иакинф). Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. 2-е издание, Элиста: Калмыцкое книжное издательство, 1991. (Текст печатается по изданию: Историческое обозрение ойратов или калмыков с XV столетия до настоящего времени. Сочинено Монахом Иакинфом. Санкт-Петербург. 1834. Типография Медицинского департамента Министерства внутренних дел.</ref> гэсэн нь хамгийн үнэмшилтэй таамаг юм. Монгол үсгээр {{юникодмонгол|ᠣᠶᠢᠷᠠᠳ|h}} гэж бичдэгийг задалвал ''ойир-а'' (ойр) гэх үгний араас олон тооны -д нөхцөл ''ойира-д'' (ойр-д) гэж залгаад «ойр тойрны юмс» гэсэн утга бүхий ''ойирад'' (ойрд) гэсэн үг ганц ч үсгийн зөрүүгүй үүсдэг.
# XIX зууны Оросын буриад эрдэмтэн [[Банзарын Дорж|Б. Дорж]] «ойрат» гэдэг нь ''ой'' ([[ой]] модны ой)- ''арад'' (ард) гэх хоёр үг нийлсэн байх гэсэн үүднээс «ойн иргэд, ойн ард» гэх утгыг дэвшүүлж, энэ нь ч [[Монголын нууц товчоо|МНТ]]-ны орчуулганд хэрэглэгдэн түүхэнд оржээ.<ref> Банзаров Д. Об ойратах и уйгурах // Библiот. Восточн. Истор. Т. I, приложение V; перепечат. въ книгъ «Черная въра и другiя статьи Дорджи Банзарова», подъ ред. Г.Н. Потанина, СПБ. 1891, стр. 84.</ref>
Line 78 ⟶ 75:

==Түүх==
[[File:Fragment of medieval Oirat map shows Lake Balkhash, Ob, Irtysh and Ili rivers.jpg|thumb|Дундад зууны үеийн ойрд газрын зурганы хэсэг. Балхаш нуур, Или, Эрчис, Обь мөрнийг зурсан байна]]
{{өргөтгөх хэсэг}}
Ойрадын ноён Хутуг Бэхи [[Чингис хаан]]ы хүү Зүчиэр удирдуулсан цэрэгт ялагдаж дагаар орсон бөгөөд хожим үнэнчээр зүтгэсэний тул Чингис хаан Хутуг Бэхийн хүү Иналчид өөрийн охин Чэйжинийг, түүний дүү Төрөлчид Зүчийнхээ охин Холуйханыг хатан болгон өгч худ худгуй болж, Ойрадуудыг Их Монгол улсын Боорчийн харьяанд 4 түмэн болгожээ. Энэ цагаас "Дөрвөн Ойрад" гэдэг нэр гарчээ. Үүний дараа Ойрадууд баруун зүг нүүж [[Енисей мөрөн|Енисей мөрний]] эх Дэлгэр мөрний саваар очиж нутаглаж байгаад XIII зууны II хагаст Завхан, Хүнүй гол, Алтайн уулын зүүн бэл хүрч нутагласан бөгөөд тэд Аригбух, Хайду нарын харъяатууд болжээ. XIV зууны сүүлч үеэс Ойрадууд Монголын хаадын мэдлээс гарч тусгаарлахын төлөө тэмцэх болсноор Элбэг хааны үед уугуул Монгол орон баруун, зүүн Монгол, Урианхайн 3 хязгаар болж хуваагдан хоорондоо тэмцэлдэх үе эхэлжээ. XV-XVI зууны үед Ойрадууд дахин баруун тийш нүүдэллэн Алтайн уул, Эрчис мөрний эх, Бархөл, Хами, Ордосын баруун хойгуур очиж суурьшсан юм. Тэд "Дөрвөн Ойрадын чуулган" гэдэг эрх барих дээд байгууллага байгуулж, даргаар нь Бүүвэй Мэрзэй, дараа нь Байбагас нар ажиллаж байжээ.