Хутула хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
XII зуунд '''Хутула''' ('''Хотула''' гэж бичих нь бий) хэмээх [[монгол хүн]], [[Хамаг монгол]] аймгийн холбооны тэргүүн, [[хан]] амьдарч байжээ.
Хутула хан 1150-иад онуудад [[Хамаг Монгол]]ын хан байжээ. Түүний эцэг [[Хабул хан]] юм. Хабул хан нас барахдаа долоон хүүтэй атал Сэнгүн Билгэгийн хүү Амбагайг хан болгохоор зааж үлдээсэн боловч тун удалгүй [[татар]] аймгийнхан [[Амбагай хан]]ыг барин [[Алтан улс]]ад хүргэж алуулсан байна. Нууц товчоонд өгүүлснээр Амбагай хан Хутула ба өөрийн хүү Хадаан тайши нарыг нэр дурдан өшөө авахыг захисан байна. Амбагай хан нэр заасан тул монголчууд [[Онон гол|Онон]] мөрний Хорханаг Жубурын хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хутулыг хан болгожээ. Хутула ба Хадаан тайш татаруудтай олон удаа тулалдсан боловч амжилт олоогүй байна. Хутула хан их бяр чадалтай хүн байсан хэмээн Хамаг Монголчууд үлгэр домог болгон ярьдаг байжээ.
 
Хутула ханы төрсөн, өнгөрсөн, хаанчилсан он тодорхойгүй. «[[Монголын нууц товчоо]]» зэрэг түүхийн ном зохиолд бичсэнээр [[Хабул хан]]ы долоон хүүгийн дөрөвдүгээр нь Хутула байв. Хабул ханы хан өвийг залгасан [[Амбагай хан]] [[татар]]т баригдан [[Алтан улс]]ад хүргэгдэн алуулахдаа Хабулын хүү Хутула, өөрийн хүү [[Хадаан тайш]] хоёрыг нэр заан өшөө авахыг захисанд [[Онон гол]]ын Хорханаг Жубурын хөндийд аймгийн ихэс хуралдаад Хутулыг хан болгож, Хутула, Хадаан нар өвгийн өшөөг авахаар татарыг олонтоо дайлсан ч их бүтэлтэй болж чадаагүй.
[[Хиад боржигин]] овгийн Хутула бол [[Чингис хаан]]ы өвөг эцэг [[Бартан баатар]]ын дүү болно. Хүү нь [[Алтан]] гэгч байсан бүлгээ.
 
Хутулын хүү Алтан хожим [[Тэмүүжин]]тэй Хамаг монголын хан ширээний төлөө тэмцэн хагацаж салжээ.
{{stub}}
 
 
{{s-start}}
{{залгамжлал
|албан_тушаал=[[Хамаг монгол|Хамаг монголын хан]]
|он=1156–1160 он?
|өмнө=[[Амбагай хан]]
|дараа=''[[Есүхэй баатар]] <br> (толгойлогч)''
}}
{{stubend}}
 
[[Ангилал:Хамаг монголын хан]]
[[Ангилал:Боржигин]]
[[Ангилал:Хиад боржигин]]
[[Ангилал:XII зууны монгол]]