Хөхтөмөр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Хөхтөмөр''' нь (?-1375) (Хялбаршуулсан ханз: 扩廓帖木尔; Уламжлалт ханз: 擴廓帖木爾, Хятадаар түүнийг Ван Бао Бао гэж дууддаг(Хятад хэл: 王保保) [[Монгoл]]ын [[Юань улс]]ын сүүл үед тодрон гарсан шилдэг жанжин юм. Хөхтөмөр жанжин бол Баяд овгийн Монгол жанжин бөгөөд багад нь эх нь нас барсан тул нагац ах ЦагаантөмрийнЦагаантөмөрийн халамжинд өсчээ.Тэрээр Хэнань мужид төрсөн бөгөөд төрсөн эх нь Найман овгийн Монгол вангийн охин, асагсөнөсөгсөн эцэг Найман овгийн Цагаантөмөр жанжин нь монгол цэргийг удирдаж байсан тул түүний харъяанд дайтаж байжээ. 1362 онд [[Цагаантөмөр]] жанжин Шаньдун мужийн И Доу хотод байхдаа өөрийн туслах [[Тянь Фэнь]] гэгчид хорлогдон үхсэн. Энэ явдалын дараа Хөхтөмөрийг дараагийн удирдагчаар нь томилж босогчдын цэргүүдтэй дайтах болсон. 1362 оноос Юань гүрний ордны дотор зөрчил тэмцэл туйлдаа хүрч хоорондоо талцан байлдав. Ийм нөхцөлд гүрний өмнө хэсэгт бэхжиж байсан босогчдын эсрэг тэмцэх ямарч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөр жанжны удирдсан монгол цэргийн анги хамгийн хүчтэй, сургуультай, дэг журамтай нь байжээ. Энэ үед Тогоонтөмөр хаан Хехтөмөр жанжныг цэргийн хамт хятадын өмнөд нутагт илгээж, Жу Юань Жанаар толгойлуулсан босогчдьш хүчийг бут ниргэхээс гадна, өмнө зүгийн монголчуудыг буцаан татахад замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байна. Хөхтөмөр жанжин цэргээ аван хөдлөх тэр мөчид Сослон түшмэл, хаан хөвүүн, Бортөмөр жанжин нар хуйвалдаан байгуулж, Тогоонтөмөр хааны амийг хөнөөх гэжээ. Иймээс эзэн хаан Хөхтөмөрийг хятадын өмнөд нутагг явахыг түр зогсоож, хаан төрөө хамгаалж, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даалгасан байна.
 
Хөхтөмөр жанжин Сослоныг барьж, [[Бортөмөр]]ийн цэргийг бутцохив. Тэр цагаас Хөхтөмөрийг хаант төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар тохоон томилж, монгол цэрэг, [[тамачи цэрэг]], уйгур цэргийн бүх хүчийг нэгтгэн, түүний мэдэлд өгчээ. Ингээд хоёрдахь удаагаа хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэтэл хэргийн байдал ондоогоор эргэсэн болох нь мэдэгдэв. Хятад газрын эздийн цэргийн гол хүчийг захирсан Ли Сыцзи урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтлохоор бэлтгэжээ. Мөн бослогын удирдагч [[Жу Юань Жан]] өөрийнхөө цэргийн хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өмнөөс тосон хэдэн талаас нь бүслэн байлдахаар төлөвлөжээ. Хаан эцгээсээ төрийн эрх булаах гэсэн хаан хөвгүүн Хөхтөмөрт ялагдсандаа өс өвөрлөж, Бортөмөрийн үлдэгдэл цэргийг цуглуулан, Хөхтөмөрийг араас нь хөөн цохих ажлыг бас хийжээ. Тийм нөхцөлд Хөхтөмөр жанжин хятадын өмнөд нутагт гүн нэвтрэн орж, байлдах ямар ч нөхцөлгүй олсон бөгөөд уул хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ.