Бямбын Ринчен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 30:
==Намтар==
 
'''Бямбын Ринчен''' нь [[1905]] онд Буриад улсын [[Хиагт]]адхотод (одоогийн [[Алтанбулаг сум (Сэлэнгэ)|Алтанбулаг сум]]) төржээ. [[Монгол хэл|Монгол хэл бичиг]], ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. [[1929]] онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд [[орос хэл|орос]], [[чех хэл|чех]], [[польш хэл|польш]], [[франц хэл|франц]], [[англи хэл|англи]], [[эсперанто]], [[герман хэл|герман хэлтэй]] агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрээр [[Улс төрийн хэлмэгдүүлэлт|Улс төрийн хэлмэгдүүлэлтэд]] өртөж, 10 жилийн ял авсан боловч [[орос хэл|орос хэлийг]] гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, [[үндэсний үзэлтэн]] энэ хүн амьдралынхаа турш [[социалист]] нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ.
Бямбын Ринчен нь [[Цогт тайж (кино)|Цогт тайж]] киногоороо [[1945]] онд [[Төрийн шагнал|Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг]] анх хүртэгсдийн нэг болсон. “[[Yүрийн туяа]]” гурамсан роман, “[[Заан залуудай]]” балар эртний сэдэвт роман, "[[Бэр цэцэг]]",Гүнж ,Сандоо амбан , Их нүүдэл, "[[Нууцыг задруулсан захиа]]", "[[Шүхэрч Буниа]]" ,"[[Ану Хатан]]" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” гурвалсан роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж [[Горький]], [[Маяковский]], [[Шолохов]], [[Мопассан]], [[Хикмет]] нарын бүтээлүүдээс монголын уншигч олноо танилцуулжээ.