"Хиагтыг чөлөөлөх тулалдаан"-ны өөр хувилбарууд

*Мөн тус номонд 800 монгол цэрэг байсан гэж үзжээ
*Ардын хувьсгалд биеэр оролцсон Ж.Дамдины "Үймээний жилүүд" түүхэн романд зөвлөлтийн цэргүүдэд өмсүүлэхээр нутгийн хүмүүсээс лам дээл цуглуулсан гэж бичжээ. Тулааны үеэр лам захтай дээлнээс орос цэргийн дүрэмт хувцас цухуйж байсан гэсэн яриа байдаг. Гэвч одоо болтол зөвлөлтийн цэрэг оролцсон эсэх нь бүрэн батлагдаагүй. Мөн зөвлөлтийн цэрэг оролцсон бол тооны хувьд монгол цэргээс цөөн эсвэл олон байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тухай тулаанд оролцсон партизанууд мэдэх ёстой боловч бүрэн тодорхой зүйл хэлээгүй байдагаас үзэхэд зөвлөлтийн цэргүүд тулаан дуусмагц маш хурдан тулааны талбарыг орхин явсан эсвэл огт оролцоогүй бололтой.
*Хиагтыг орхин гарахын өмнө хятадууд хэдэн зуун орос эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг олон тооны орос иргэдийг хядсан явдал төдийлөн анхааралд өртөлгүй оригдсонорxигдсон гэж "Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд дурьджээ.
* Го Сунлин Оросын нутагт зугатан гараад [[Зөвлөлт]]тэй гамингуудыг [[Манжуур]] луу гаргах хэлэлцээг хийжээ.
* Түүхийн зарим нэг тодорхой бус баримтаар Го Сунлин нь хөлөндөө хүнд шархадахад нь цэргүүд нь түүнийг [[Зүүнхараа]] орчимд хаясан байна. Тэгээд түүнийг [[Зүүнхараа]]гийн нэгэн ногоо тарьдаг [[хятад]]ын дэргэд бараг 1960-70-д он хүртэл амьдарсан. Түүнийг [[БНМАУ]]-ын [[Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам]]ны ажилтнууд байнга хянаж байсан гэсэн мэдээлэл байдаг.
406

edits