Комацүбара Мичитаро: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 7:
1909-1910 онуудад Орос дахь цэргийн атташегийн туслахын алба хаасан, оросоор чөлөөтэй ярьдаг. Японд эргэж ирээд Японы эзэнт гүрний армийн жанжин штабт цэргийн дээд зөвлөлд ажилласан. 1914 онд Дэлхийн 1-р дайны үед Чиндаогийн бүслэлтэнд Японы туршуулийн хүчийг удирдан оролцсон.
 
1915 онд эргэн ирж ЭзэхЭзэн хааны армийн Цэргийн дээд академийг төгсөөд (27 дахь төгсөлт) 34-р явган цэргийн хорооны захирагчаар томилогджээ.
 
1919 онд Армийн жанжин штабын 2-р товчооны Зөвлөлтийг хариуцсан 4-р салбарт (Европ Америк дахь цэргийн тагнуул) ажиллаж байв. 1926-1927 онд Эзэн хааны цэргийн коллежид Улаан армийн талаарх мэргэжилтэн зааварлагчаар ажиллаж байв. 1927-1929 онд Москвад цэргийн атташегаар ажиллаж байсан.
 
Японд эргэн ирсний дараа 1930 онд авганявган цэргийн 57-р хороог захирсан. 1932 онд хурандаа Комацүбара Манж-Го дахь Харбины сөрөг тагнуулын удирдлагыг (Японы цэргийн ажиллагаа) толгойлох болсон. 1934 оны найман сард түүнд хошууч генерал цол олгожээ.
 
1934 онд Японд буцаж Явган цэргийн 8-р бригадыг командалсан. 1936-1937 онд Эзэн хааны гвардийн 1-р бригадыг командалсан. 1937 оны 11 сард дэслэгч генерал хүртэл дэвшсэн. 1937-1938 онд 2-р тусгай гарнизоны захирагчаар ажиллаж байсан.