Монголчууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
203.169.52.194 (Яриа) хэрэглэгчийн 417688 засварыг цуцлах
Мөр 113:
 
== Түүх ==
=== Уг гарвал ===
Монголчууд бол Хятад, Манжижсан Түрэгүүд юм.
 
[[Зураг:YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg|thumb|Өнөөгийн Монгол үндэстнийг үндэслэгч Эзэн Богд [[Чингис хаан]]]]
 
 
Монгол нутагт хүрлийн үед тархсан [[дөрвөлжин булш]]ны соёлын хүмүүс нь [[:en:Race (human classification)|антропологи төрхийн]] хувьд монголжуу төрхтнүүд байв. Зарим гадны эрдэмтэд монголчууд одоогийн нутагтаа [[:en:Urheimat#Mongolic_homeland|Карасукийн соёлыг мөхсөний дараа]] Хянган хавиас ирсэн гэж үздэг.Дөрвөлжин булшны соёл нь Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёл мөн орчин үеийн монголчуудын соёлтой ижил байдаг.Монголчуудад хамаарагдах бусад археологийн соёл бол [[:en:Upper Xiajiadian culture|Дээд Сязядян]], [[:en:Lower Xiajiadian culture|Доод Сязядян]], [[:en:Zhukaigou culture|Жукайгоу]],
[[:en:Ordos culture|Ордосын соёл]]ууд юм. Өвөг монгол овог аймгуудыг ху, жун, ди, төвд хэлэнд хор, согбу гэх нэрээр тэмдэглэж ирсэн ба хьюнюй, сьюнюй зэрэг [[Хүннү]]гийн өвөг, [[Дорнод Ху|Дунху]] нар нь бүгд монгол болно.Хүннүгийн ноёлогч Хуянь овог Сүмбэ, Нирун, Хамаг Монголд (Хиад) байв.Хэрэйд, Мэргид, Татарчуудыг [[Хятан гүрэн|Кидан]] улсын үед [[:en:Zubu|Зүбү]] хэмээн нэрлэж байв. Зүбү нэрийг Хүннүгийн Сьюйбү овгоос улбаатай гэдэг. 13-р зууны хятад зурганд дүрслэгдсэн монгол нумны зураг хүннү нумтай ижил болох нь харагддаг.Мөн ширэн завь хэрэглэдэг, тулааны үед эмээлээ овоолж хамгаалдаг зэрэг нь монгол, хүннүд адил байдаг.<ref>Г.Сүхбаатар, Монголчуудын эртний өвөг, 1980</ref> [[Найман]], [[Онгууд, Онход|Онгуд]] , [[Хэрэйд]] гэх мэт зарим монгол аймгийг түрэг гэж үзэх явдал байдаг ч тэдний удирдагчдын нэр, овог аймгийнх нь нэр монгол үгтэй утга санаагаараа таардаг.Археологийн судалгаагаар 10-13-р зуунд олон тооны түрэг аймаг монголд байсан гэх нотолгоо олддоггүй мөн монголчуудын дунд түрэг соёлын нөлөө бараг байдаггүй. [[Их Монгол Улс]]ын хүн амыг 4 хэсэгт хуваахад ноёлогч ангид монголчууд, түүний дараа кидан, түрэгүүд, 3 дахь ангид [[зүрчид]], 4 дэхь ангид нь хятадууд орсон байдаг бөгөөд харин гарал нь эргэлзээтэй гэх энэ аймгуудыг монгол биш хэмээн ялгаж ангилсан явдал огт байхгүй байна.
 
Эцгийн талаас өвлөгддөг генийг [[:en:Human Y-chromosome DNA haplogroup|Y хромосомын ДНХ]], эхийн талаас өвлөгддөг генийг [[:en:Mitochondrial DNA|митохондрийн ДНХ]] гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген нь устаж үгүй болдоггүй. Мөн [[:en:Blood type|цусны бүлгээр]] нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог.
Ойролцоо гаралтай буюу хил залгаа нутагт оршин суудаг үндэстнүүдын цусны бүлэг ижил байдаг.Монголчуудын болон Алтайн угсаатнуудын голлох ген бол C3 буюу [[:en:Haplogroup C-M217|C-M217 гаплогрупп]] юм. Төв Азид хүмүүс 2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас [[Баруун Ази]]-Энэтхэг-[[Зүүн Өмнөд Ази]]-[[Зүүн Ази]]-[[Төв Ази]] гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азичуудыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азичуудыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг)<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/439381/Paleo-Siberian|britannica.com]</ref> оруулан ангилдаг.
 
[[Зураг:Mongol gene.png|thumbnail|right|120px|Монгол генийн тархалт]]
[[Зураг:Mongoloid and Caucasoid genes (Y-DNA and mtDNA) in Turkic people.jpg|thumbnail|left|120px|Алтайн ген]]
[[Зураг:11liirs.jpg|thumbnail|right|80px|Төв,Зүүн Азийн ген]]
[[Зураг:2dv97y9.jpg|thumbnail|left|100px|Азийн ген]]
[[Зураг:12ssF4uyI.jpg|thumbnail|right|100px|Түрэг, Монголчуудын ген]]
[[Зураг:WorldHaplogroupsMaps1.png|thumbnail|left|100px|Y ДНХ]] [[Зураг:Mtdna.jpg|thumbnail|right|100px|Митохондрийн ДНХ]]
[[Зураг:Genetic clusters21.jpg|thumbnail|left|50px|Олон угсаатны генийг харьцуулсан нь]]
[[Зураг:Y-DNA Migration Pattern.jpg|thumbnail|right|120px|Y ДНХ-ийн тархалт]]
[[Зураг:Ydna-migration-map.jpg|thumbnail|left|120px|Y ДНХ-ийн тархалт-2]]
Тува бол анчин, малчин янз бүрийн ахуйтай монгол, самоедь, иран, түрэгүүдээс бүрдсэн холимог гентэй угсаатан юм.Тувачуудын 70 гаруй хувь нь монгол гаралтай гэдэг.Дархадын бүрэлдэхүүнд мөн адил мал аж ахуй эрхэлдэг монгол, түрэг болон анчин самоедь угсаатан оржээ.
 
Монголчуудын антропологи хэв шинж, генийн сан Дорнод Монголын дөрвөлжин булшны монголжуу хүмүүс, Баруун Монголын европжуу, монголжуу төрхтний холимог шинжтэй хиргисүүрийн буюу чулуун овоот соёлын хүн ам, Сяньби, Хүннүчүүдээс бүрэлдэн бий болжээ. Угсаатан үүсэн бүрэлдэх үйл явцыг [[:en:Ethnogenesis|этногенез]] гэж нэрлэдэг. Хүннүчүүдийн хувьд зарим хэсэг нь бага зэрэг европжуу төрхтэйгээрээ ялгарах боловч гоц ялгарах шинж байхгүй, үндсэндээ нэг гаралтай монголжуу хүмүүс байжээ.<ref>Д.Түмэн, Б.Оюунгэрэл, М.Үүрийнцолмон, Монголын Хүннүгийн антропологи, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187</ref>
 
Монгол угсаатнуудаас [[буриад]]ууд өмнөд [[Сибирь]] хавьд байсан [[:en:Haplogroup N-M231|N]] гапло бүлэгтэй үндэстнүүдтэй нилээн холилдсон байдаг бөгөөд баруун монголчууд халхуудаас нуруугаар ялимгүй өндөр, дөрвөдүүд өндөр, шулуун хамартай, гавлын хэлбэр нь ялгагдах онцлог шинжтэй гэх мэт зарим өвөрмөц шинж төрх монголчуудын угсаатны бүлэг, газар орны ялгаанаас хамааран ажиглагддаг.Буриад хүний гавлын хэлбэр мөн халх хүнээс бага зэрэг ялгаатай, зарим тохиолдолд царай төрхөөрөө бусад монголчуудаас ялгарахгүй, зарим тохиолдолд буриад хүн гэдэг нь тодорхой анзаарагддаг.Монгол хүн дунд зэргийн нуруутай, өргөн шанаатай, товгор хацартай, жартгар нүдтэй, гавлын хэлбэр нь зүүн өмнөд ази, зүүн азийнхантай харьцуулахад арай зууван (европжуу), хар, бор өнгийн нүдтэй, шулуун хар, хүрэн үстэй, цайвар цагаан, шар, хөрслөг бор өнгийн арьстай, тэгш шүдтэй байдаг. Индианчуудын шүдний хэлбэр монголчуудынхтай хамгийн төстэй.
Захчингуудаас 8, Халхуудаас 6 төрлийн ген илэрдэг.Монголчуудад нийтдээ 10-аад ген байдаг.Монголчууд эрт үед европоос ирсэн [[:en:Tocharians|тохар]], [[:en:Yuezhi|юэжи]], [[:en:Iranian peoples|иран угсааны]] [[:en:Scythians|скиф]]тэй бага зэрэг холилдсон байдаг.Архангай аймгийн Эрдэнэмандал, Өгий нуур зэрэг сумдаас Хүннүгийн үед амьдарч байсан монголжуу болон европжуу төрхтний холимог төрхтэй болон европ төрхтэй хүмүүсийн булш олджээ.<ref>З.Батсайхан, Төв Азийн нүүдэлчдийн түүхийн зарим асуудал, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187</ref>Хүннүгийн харъяанд [[:en:Wusun|усунь]] , [[:en:Loulan Kingdom|лоулань]], хуцзе (цзеху), [[:en:Yuezhi|юэжи]] зэрэг европ аймгууд олноороо байсанаас зарим нь Хүннүд алба хаахаар Хүннүгийн нутгийн гүн рүү ирсэн нь эдгээр хүмүүс юм.З.Батсайханы үзэж буйгаар Өгий нуур сумаас олдсон дээрх булш нь усуньчуудынх байжээ.Хагас нүүдэлчин усуньчууд европ үндэстэн байсан боловч [[Тэнгэр уул]]ын усуньчууд нь [[Долоон ус]]ны усуньчуудаасаа арай илүү монголжуу төрхтний хольцтой байжээ.Аль ч арьстанд бусад арсьтны ген 10 орчим хувь байдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн уулаасаа нэг гаралтай байдагтай холбон тайлбарладаг байна.Генетик судлаач Ж.Батсуурийн үзэж буйгаар монгол үндэстний ген Хангай,Хэнтийн нурууны хооронд Орхон, Сэлэнгэ, Туул гэсэн гурван голын савд бүрэлджээ.
Аливаа үндэстэнд байгаа хэд хэдэн генийн бүрдлийг [[:en:Gene pool|генийн сан]] гэдэг.Үндэстэн бүрт олон төрлийн ген байдаг ч үндсэн цөөн хэдэн генээрээ л бусдаас ялгардаг.
 
Өөр өөр хүмүүсийг нэг угсаатан хэмээн дүгнэх хэмжүүр бол угсаатны нийтлэг шинж юм. Түүхийн нэг ижил цаг хугацаанд, нэг нутагт нэгдэрэн нягтарч бүрэлдсэн, нэг өвөг дээдсээс гаралтай, ижил хэл соёлтой ард түмнийг угсаатан ([[:en:Ethnic group|ethnicity]], ethnos) гэдэг. Угсаатан, үндэстэн ([[:en:Nation|nation]]) гэсэн 2 үг заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэх ба угсаатан нь үндэстэн гэсэн үгээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлнэ. Үндэстнийг нэгтгэх хамгийн гол шинжүүд бол ген, хэл, үндэсний ухамсар гурав юм.Аливаа хүн аль нэг угсаатны бүлгийн нэгэн гишүүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ямарваа нэг угсаатан өөрсдийгөө өөр бусад үндэстнээс өөр гаралтай, өөр угсаатан хэмээн ялган зааглах үзлийг үндэсний ухамсар (ethnic identity) гэдэг. Үндэсний ухамсартай холбогдох өөр нэг үзэл бол [[:en:Ethnic nationalism|угсаатан төвтэй үндэсний үзэл ]], [[:en:Civic nationalism|иргэн төвтэй үндэсний үзэл]] 2 юм. Угсаатан төвт үндэсний үзэл гэдэг нь зөвхөн нэг гаралтай хүмүүсийг л өөрийн үндэстний нэг хэсэг гэж үзэх, гарал үүслээрээ нэгдмэл улс байгуулах үзэл юм.Иргэн төвт үндэсний үзэл нь гарал үүсэл хамаарахгүй, өөрийн улсын иргэн болсон аль ч хүнийг нэг үндэстэн гэж үздэг үзэл юм. Цөөхөн тоотой үндэстнүүд эхний үзэл баримтлалыг нь барьдаг. Төвдүүд XIX-XX зууны дунд үе хүртэл хилээ бүрмөсөн хааж өөрсдийгөө хамгаалахыг оролдож байжээ. Тэд монголчуудыг Төвдөд чөлөөтэй нэвтэрэхийг зөвшөөрч байсан ч зөвшөөрөлгүй нэвтэрсэн бусад гадаад хүнийг шууд цаазалж байв.
 
Монгол гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурдагдсан байдаг бөгөөд [[Хятад|Хятадын]] сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсэн байдаг. Хожим [[Монголын эзэнт гүрэн|Монголын эзэнт гүрний]] үед бичигдсэн "[[Монголын нууц товчоо]]", мөн Мин улсын үед зохиогдсон "[[Юань улсын судар]]" зэрэгт тэмдэглэгдсэн домгоос үзвэл зүүн хойд Азийн ой тайгад нутаглах хүмүүс болон умард Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь, [[Кидан]] гүрэн [[Зүрчид|Зүрчидийн]] [[Алтан улс|Алтан улсад]] бут цохигдон Монголын тал нутагт ноёрхогч үндэстэн үгүй болоод байсан XI зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний бүлэгт хамаарах хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна.
 
Тэрхүү Хамаг Монголчууд Урианхадтай хүч хавсран [[Жалайр]] овгийг нэгтгэн, улмаар 12 дугаар зууны дунд үеэс [[Чингис хаан|Чингис хааны]] өвөг болох [[Хабул хан]] хамгийн анх [[хан]] цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас барсны дараа хан болсон [[Амбагай хан]] нь [[Татар|Татаруудад]] олзлогдон Алтан улсад хүргэн хоригдож, 3 дахь хан [[Хутула хан]] үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол улс задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, [[Хиад]] овгийн ахлагчаас хэтрээгүй [[Есүхэй]] баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ.
 
=== Монгол үндэстэн мандсан нь ===