Уильям Шекспир: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 38:
 
=== Жүжгийн зохиолч ===
Ш
Шекспир эхэн үедээ хуучин жүжгүүдийг засварлан боловсруулж байснаа өөрийн зохиолуудыг үндсэндээ 30 орчим настайгаасаа эхлэсэн байна. Өөрөөр хэлбэл Лондонд суурьшин амьдрах болсон 1592 оноос гэж тооцсон ч болно. Энэ үед "''[[Венера Адонис хоёр]]''" ([[1593]]), "''[[Лукреций]]''" ([[1592]]) гэсэн хоёр [[найраглал]] бичиж ихээхэн нэр алдар хүртсэн байна.
 
Зохиол бичихийнхээ хажуугаар тэр жүжигт тоглосон хэвээрээ л байлаа. Гэсэн хэдий ч тэр аль ч театрт харъяалагддаггүй одоогийн бидний ярьдагчлан "чөлөөт уран бүтээлч" байжээ. Харин [[1594]] онд алдарт жүжигчин [[Бербеж]]ийн удирдсан жүжигчдийн бүлгэмтэй нийлээд "King's men" буюу Хааны албатууд гэдэг уран бүтээлийн хамтлагт гишүүнчлэгддэг байв. Тэр хамтлагийг Анхдугаар Жеймс хаан ивээж байсан аж. Хамтлагийн ажил үйлс маш урагштай байснаар барахгүй [[1599]] онд [[Бөмбөрцөг театр]]ыг байгуулж, [[жүжигчин]], [[найруулагч]], [[жүжгийн зохиолч|жүжгийн зохиолчийн]] үүргийг гүйцэтгэж байв.
 
Энэ үедээ түүний уран бүтээл ид цэцэглэж, "''[[III Ричард]]''", "''[[Лир ван]]''", "''[[Макбет]]''", "''[[Отелло]]''", "''[[Гамлет]]''", "''[[Эндүүрлийн тухай инээдэмт жүжиг]]''", "''[[Зөрүүд хүүхнийг номхотгосон нь]]''", "''[[Ромео Жулетта хоёр]]''", "''[[Юлий Цезарь]]''", "''[[Зуны шөнийн зүүд]]''" алдарт жүжгүүдээ, мөн гайхамшигт уянгалаг [[сонет]]уудаа туурвиад [[1612]] онд [[Лондон]] хотыг бүрмөсөн орхиж, төрөлх Стрэтфорддоо суурьшаад [[1616]] оны [[4 сарын 23]]-д таалал төгсжээ. Ийнхүү Шекспир тавин хоёр наслахдаа 37 жүжиг, 154 сонет, 2 найраглал бичсэн байна.