Усан боомт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 314:
 
==== Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл ====
[[Усны эрчим хүч|Усан цахилгаан станц]]ын барилгын ажил нь [[хүрээлэн буй орчны нөлөөлөл]], голын урсацын олон жилийн судалгаа, боломжит хөндлүүрийн судалгаа гэх мэт нарийн судалгаанаас гадна уламжлалт [[дулааны цахилгаан станц]]тай эсвэл бусад боломжит эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулагдаж байж хийгдэх ёстой. Гол дээрх боломжит бүх хөндлүүрүүд эдийн засгийн хувьд ач холбогдолгүй боловч ганц байгаа боломжит хөндлүүр нь суурьшлийн бүс буюу эрчим хүч хэрэглэгчээс хол бол цахилгаан эрчим хүч дамжуулах шугамын зардал их байж болно. Гэх мэт өөр өөр маш олон боломжит хувилбар дээр суурилж шийдэлд хүрэх нь чухал байдаг. Мөн тухайн орчны уур амьсгал, гидрологийн богино бага урт хугацааны үечлэл, газрын доорхи усны хөдөлгөөн, цэвдэг хайлалт гэх мэт нөхцөлд хэр мэдрэмтгий, хэрхэн ажиллах төлөвлөгөө, эсвэл сайжруулалтыг тусгаж өгнө. Урсацын урт хугацааны багасалтанд хэт мэдрэмтгий бол усан цахилгаан станцаас өөр эх үүсвэр судалж үзэж болно.
 
Гэхдээ нэгэнт баригдаад ашиглалтанд орсон, засвар үйлчилгээний чанарын өндөр түвшинтэй станц бол бусад төрлийн эх үүсвэрүүдийг бодход хямд төсөр ашигтай ажиллах тохиолдол элбэг бий. Ямарч нүүрс, шатхуун шатаалгүйгээр эрчим хүч гаргах ба цөмийн болон салхины эрчим хүчээс хямд цахилгаан гаргана.{{citation needed|date=August 2007}} Хэрэглээнд тулгуурлаж ажиллаж чаддагаараа [[салхины эрчим хүч]]нээс давуу талтай юм.