Усан боомт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 294:
[[File:Dam-pollution.JPG|thumb|Мод болон хогын хуримтлал боомтын дээд хашицад бий болсон байдал]]
{{main|Усан сангийн байгаль орчны нөлөөлөл}}
Боомтоор бий болсон усан сан нь голын экологийн байдалд маш олон эерэг ба сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Боомтоос дооших голын хэсэгт жилийн турш тогтмол ус өгөгдөх эсвэл, хөрөөний ир мэт огцом хэлбэлзэлтэй урсац өгөгдөх, зарим тохиолдолд ямар ч ус өгөгдөхгүй байх нь тухай орчинд их нөлөөлж байдаг. Турбинаар өнгөрөх усанд агуулагдах ууссан хагшаасны хэмжээ бага байх учир доод хашицад гарсаныхаа дараа голын ёроолыг угаах зэрэг үр дүнг үзүүлдэг байна. Жишээлбэл, [[Глен Хавцлын боомт]] голын өдөр бүрийн урсацын циклийг өөрчилсөнөөр боомтын доод хэсгийн голын голдирод [[элсэн овгор]] болонүүсгэх зарим хэсэгт голдиролын [[элэгдэл]] бий болгосон байна.
 
Хуучны боомтуудыг авч үзвэл тэдгээрт загас гаргах ямар нэгэн суваг цувц байдаггүй ба дээд хашицад загаснуудыг хуримтлуулан тэдгээрийн байгалийн амьдралын мөчлөгийг тасладаг байна. Харин [[загас гаргуур]] барьсанаар харьцангуй загасны нүүдэл чөлөөтэй болж түрс шахалт ихсэж тоо толгой нь нэмэгдсэн олон боомтуудын жишээ байна. Гэвч одоогийн загас гаргуур загасны байгалийн амьдрал дахь үйл явц тухайлбал [[түрс (биологи)|түрс шахалт]] гэх мэтийг бүрэн дэмжиж чадахгүй байна. Зарим газарт, залуу загаснуудыг ("жараахай") хагас жилийн турш доод хашицад чиргүүлийн тусламжтайгаар шилжүүлж байсан тохиолдолд байдаг. Судалгаа идэвхитэй хийгддэг газар нутагт турбин ба боомтоос усан орчны амьдралд нөлөөлөх нөлөөлөл бага байгааг тогтоосон байна.