"Усан боомт"-ны өөр хувилбарууд

Хаягдлын боомтыг өндөрсгөх гурван төрлийн арга байх ба эдгээр нь ''дээд хашицын'', ''доод хашицын'' ба ''төвийн'' гэж нэрлэгдэх ба булинга асгаж угаалт хийн өндөрлөх байрлалаас нь хамааруулж ийнхүү ялгана. Өөр төрлийн тодорхйо аргууд байх боловч эдгээр нь уур амьсгалын нөхцөл, геологи, топографийн нөхцөл, үйлдвэрийн нөөц, хөрөнгө, боомтын төрлөөс хамаарна. Дээд хашицын хаягдлын боомт нь [[трапец]] хэлбэртэй өөр материалаар баригдсан доод хашицын өсгийтэй байх ба энэ нь боомт өндөр болох тусам доод налууг гаргаж дээд хашицруу шилжиж баригдана. Энэ нь харьцангуй хавтгай доод налууг бий болгох ба боомтын дээд налуу нь хаягдлаар дүүргэгдэн бий болно. Доод хашицаас нь өндөрсгөх арга нь дээд хашицын хаягдлын боомтыг бодвол материал их зарцуулах боловч барилтын үеийн тогтворшилт сайтай байдаг. Энэ аргын үед боомтын хяр нь өндөрсөхдөө доод хашицруу чиглэдэг. Төвийн арга нь эхний барьсан боомтон дээр давхарлаж босгох арга юм. Зарим үед дээд болон доод хашицаас өндөрлөх аргыг хослуулсанаар төвийн аргаар боссон шиг боомт босгож болох боломж боомтын төв хэсэгт нягтрал муугаас болж суулт өгөх магадлалтай байдаг.<ref>{{cite web|title=Properties of Tailings Dams|url=http://www.mining.ubc.ca/faculty/meech/MINE290/Tailings%20Dam%20Construction%20Methods.pdf|publisher=NBK Institute of Mining Engineering | accessdate = 10 August 2011}}</ref><ref name="taildam">{{cite book|first=ed. by Raj K. Singhal|title=Environmental issues and management of waste in energy and mineral production: proceedings of the Sixth International Conference on Environmental Issues and Management of Waste in Energy and Mineral Production: SWEMP 2000 ; Calgary, Alberta, Canada, May 30&nbsp;– June 2, 2000|year=2000|publisher=Balkema|location=Rotterdam [u.a.]|isbn=90-5809-085-X|pages=257–260|url=http://books.google.com/?id=PqiYy538JFUC&pg=PA257&dq=tailings+dam#v=onepage&q=tailings%20dam&f=false}}</ref>
 
Үйлдвэрийн төрлөөс хамаарч хаягдлын боомт нь химийн хортой нэгдэл бүхий хаягдал агуулдаг учраас доошоо болон боомтын дотуур шүүрэх шүүрэлтээс маш сайн хамгаалсан байх шаардлагатай. Ус болон [[булинга]]ны түвшин хүрээлэн байгаа орчиньорчинд халгүй байхаар тохируулагдах ба зарим үед хаяглынхаягдлын боомтоос ус авч ашиглах тохиолдолд байна.<ref name="taildam" />
 
=== Материалаар ангилах ===