Content deleted Content added
No edit summary
Мөр 29:
 
Википедиа болон бусад монгол сайтад гадны хэлний нөлөө маш их. Хэрвээ олон тоогоор анги төрлийн нэрийг нэрлэнэ гэвэл гадны хэл бичгийн зүйг сохроор дагасан, монгол хэлнийхээ зүйг бодож амжаагүй байгааг тунгаан бодоорой. Гадаад хэл олон тооны нөхцөлөө маш анхаардаг учраас хэрэглэхэд хялбар -s, -ы болж зохицсон байдаг. Монгол хэл угийн тийм зохицол байхгүй.--[[Хэрэглэгч:MongolWiki|MongolWiki]] ([[Хэрэглэгчийн яриа:MongolWiki|talk]]) 05:05, 9 Хоёрдугаар сар 2015 (UTC)
: Англи викигээр жишээлэхэд births, deaths гээд тав таван үсэгтэй товч тодорхой, тэгш хэмтэй. Гэтэл монгол хэлнээ төрсөн, нас барсан гэж тэгш хэмгүй, урт богино махчлан буулгах нь буруу. Монгол хэлэнд үхснийг хэлэх маш олон үг бий нас барах, нас нөхцөх, бурхан болох, өөд болох, талийх, өнгөрөх, тэнгэрт одох, алуулах, үхэх, таалал төгсөх. Уг нь ... онд үхсэн л гэх ёстой. Гэвч бас цээр бодъё. Нас барахын тухайд өвгөн, эмгэн болоод жамаараа хальж буй хүнийг хэлдэг. Хэрвээ залуу насандаа зуурдын гайгаар өнгөрвөл нас нөхцөх гэнэ. Тиймээс ерөнхий тохиолдолд нас барсан гэсэн үгээр ангилал хийхэд монгол хэлээ буруу хэрэглэх, түгээж хэрэг болж байгаа юм. Тиймээс цаг хугацааны хувьд зөрөөгүй, цээр бодсон, харьцангуй товч, төрсөн өнгөрсөн. 6 болон 8 үсэг. Тийм л үгээр ангиллаа нэрийдэх нь зөв юм. Монгол хэл талаасаа. Учрыг тунгаахыг хүсье. Хүндэтгэсэн. --[[Хэрэглэгч:MongolWiki|MongolWiki]] ([[Хэрэглэгчийн яриа:MongolWiki|talk]]) 05:11, 9 Хоёрдугаар сар 2015 (UTC)