Wikipedia:Танилцуулга: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''''Хэний ч өөрчилж болох чөлөөт нэвтэрхий толь, Википедиад тавтай морилно уу.'''''
 
*Хэн нэгнийг өөр нэгэнтэй танилцуулах, эсвэл хэн нэгнийг сурталчлах, шүтэн бишрэх, фэнсайт болгох, эсвэл хэн нэгнийг гутаах, аль нэг юмны нэг талыг барьж бичих гэсэн зорилгогүй сайт. Бас хэлэлцүүлэг, чат биш учраас юм бичих гэж байгаа хүмүүс анхааралдаа авна уу.
== Компьютерийн техник хангамж
*Юмыг орчуулж болно, бас өөрөө бичиж болно. Гэхдээ энэ тольд бичсэн зүйл өөр хоёрдoгч болон гуравдагч этгээд үнэ төлбөргүйгээр шууд болон шууд бус, нэр дурдахгүйгээр ашиглахыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байгаа тул өөрийнхөө бичсэн зүйлийг хамгаалах, эсвэл түүнд нь өөрчлөлт оруулсан үед уурлаж уцаарлах зэрэг нь байж боломгүй. Хамгийн товчхоноор та энд юу бичнэ, тэр цагаас эхлээд таны бичсэн зүйл нийтийн өмч болно. Мэдээллийн агуулгын чанарт анхаарах нь чухал. Амжилт хүсье!
Комьютерийн техник хангамж гэдэг нь биний гарт баригдаж нүдэнд үзэгддэг физик шинж чанартай комьютерийн системийг бүрдүүлэгч тоног төхөөрөмжүүд юм аа.Бүх компьютер техник хангамж гэж нэрлэгдэх олон тооны хэсгүүдээс бүрдэнэ.Дэлгэц, хулгана, гар, санах ой, хатуу диск болон бусад эд ангиуд(график карт, дуугаралтын карт, санах ой, эх хавтан, чип гэх мэт)нь компьютерийн техник хангамж юм.Харьцуулаад үзвэл програм хангамж нь техник хангамжинд хадгалагдаж, удирдах үндсэн зориулалттай.Компьютерийг ажиллуулахын тулд техник хангамж нь программ хангамж (software)-ийг хэргэлдэг. Программ хангамж нь программууд гэж нэрлэгдэ
х ямар нэгэн үйлдлийг хийх заавруудын бүрдэл юм. Программууд нь бидний компьютерт өгсөн мэдээллийг компьютерийн ойлгодог хэлрүү хөрвүүлдэг.
=== Борлуулалт ===
2013 оны эцсээр 6 орчим хувиар борлуулалт өсөж 61,7
тэрбум
доллар
болсноор Америкийн нэгдсэн
улсын
бизнесээс
бизнесрүү чиглэсэн
борлуулалт 3 дахь жилдээ өслөө.Энэ нь эдийн засгийн хямралаас хойш болсон хамгийн хурдацтай борлуулалтын өсөлт байсан.Тухайн жилийн хоёр дахь хагаст борлуулалтын өсөлт хурдассан нь 4-р улирлын борлуулалтын 6,9%-ийн огцом өсөлт нь нөлөөлсөн бөгөөд энэ нь 2012 оны тухайн улирлаас давсан үзүүлэлт юм.
==== Бусад системүүд ====
Өнөөдрийн байдлаар бид маш олон төрлийн ялгаатай комьпютерийн системүүдийг ашиглаж байна.
==== Персонал комьпютер====
Персонал компьютер буюу PC нь харьцангуй хямд үнэтэй, түгээмэл компьтер юм.Хэдийгээр нөүтбүүк нь хэмжээ жижиг, цахилгаан зарцуулалт бага боловч персонал компьютертэй маш төстэй юм.
===== Гэр =====
Компьютерийн гэр нь түүний ихэнхи эд ангиудыг дотроо агуулдаг метал болон хуванцар хайрцаг юм.Ширээний компьютеруудын ихэнхи нь ширээний доор багтахуйц жижиг хэмжээтэй байдаг ч сүүлийн үед Аpple-н IMac нэрийн компьютерууд нь бүгд All-in-one буюу нэгэн бүхэл болж гарснаар түгээмэл болоод байна.
=====Тэжээлийн блок =====
Тэжээлийн блок нь хувьсах гүйдлийн цахилгаан эрчим хүчийг компьютерийн дотоод бүрэлдэхүүн хэсэгт зориулан бага хүчдэлийн (DC) цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг.Тэжээлийн блок нь процесорлуу хүчдэл өгч хүчдэлийг хуваарилах зорилгоор ажилладаг. Хүчдэл ихсэх багасах тогтворгүйжсэн шалтгаанаас болж гэмтэл гарах тохиолдолд ихэвчлэн тэжээлийн блок гэмтдэг. Бүх цахилгаан хэрэгсэл цахилгаан тэжээлийн үүсгүүрийг хэрэглэдэг бөгөөд үүнийг тэжээлийн блок хангаж өгнө. Тэжээлийн блок нь үндсэн хэд хэдэн хэсгээс бүрдэнэ.
Тэжээлийн блок болон компьютерээ хүчдэлээс хамгаалах зорилгоор тэжээлийн залгуураа хүчдэл тогтворжуулагчтай холбож өгч болно.Ингэсэн тохиолдолд компьютерийг хүчдэлээс болж гэмтэх гэмтэлээс хамгаалж чадна.
Сүүлийн үеийн тэжээлийн хамгийн найдвартай хамгаалагч нь АНУ-д үйлдвэрлэсэн TRIPP-LITE юм. Энэ нь тэжээлийн хамгийн сайн хамгаалагч юм.Энэ төхөөрөмж нь гэр хороолол болон хүчдэл тогтворгүй байдаг айл болон албан байгууллагуудад хэрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн үеийн хамгаалалт сайтай тэжээлийг блок. Сэнс ихтэй байх тусам халалт удаан хэвийн ажиллагаа өндөр байна.
===== Эх хавтан =====
Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонхи элементүүдийг агуулдаг хамгийн чухал хэсэг юм.
Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнхи элемент дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн Motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгсэлээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг Onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай эцсийн шатны угсралт хялбар дизайны хувьд овор хэмжээ багассан технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий.
Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ.
Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч бололцоогүй төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд Motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхцуулахгүйгээр expansion slot дээр нэмж карт суулгаж ажиллуулж болдог байна. Сүүлийн үеийн компьютерт ашиглагдаж байгаа Motherboard нь АТ загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь АТ Motherboard-н сайжруулсан загвар болох АТХ юм.
===== ТӨВ ПРОЦЕССОР =====
Төв процессор бол нэг ёсондоо компьютерийн хөдөлгүүр юм. Түүнийг бас CPU (Central processor unit) гзж дууддаг. Энз бол хамгийн чухал чип юм. Учир нь компьютер доторх мздззллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик үйлдэл энд хийгдэнэ. Төв процессор нь дээрхи ажиллагааг гүйцзтгзхийн тулд оролт, гаралт, хадгалах төхөөрөмжүүдийг еөртеө холбон ажиллуулдаг. Орчин үеийн процессорууд нь хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг талбайд багтааж чадсан байдаг.Төв процессор нь компьютерийн төхөөрөмжүүдийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн жижиг төхөөрөмж юм. Сүүлийн үеийн процессоруудын үнэ буурч, ажиллах хурд улам ихзсзж, овор хэмжээ багасаж байна
Микро процессорыг Intel болон motorolia Фирмүүд үйлдвэрлэдэг. Өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM төрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorolia чипийг хэрэглэдэг.
RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.
Intel фирм нь 8086,8088,80286,80386,80486,80586, Pentium, Pentium II, Pentium III, PentiumIV төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илүү болж ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сүүлийн гурван оронгоор нь нэрлэдэг.
Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.
Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипүүдийг гаргаснаас хамгийн сүүлийн үед Power чипийг үйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Pentium-III чипийн процессорын хурд 1GHz Pentium-IV чипийн процессорын хурд 2.8GHz юм.
===== Хатуу диск =====
Хатуу диск нь Hard Disk Drive буюу HDD-гийн нэг хэсэг бөгөөд томоохон хэмжээний өгөгдлийг хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм.Сүүлийн үеийн компьютерт дагалдаж ирж байгаа компьютер нь ихэвчлэн 40Gb-аас дээш байгаа.Ихэнх компьютер ганц хатуу дисктэй байх ба түүнийг С диск гэж нэрлэдэг. Хатуу диск ажиллаж байх үед түүний дохиоллын гэрэл асч байдаг. Хатуу дискний төхөөрөмж нь мэдээлэл унших бичих хэд хэдэн толгойтой байна.Компьютерт хэрэглэгдэж байгаа бүх программууд энд хадгалагдана. Шинэ программ хангамж ашиглахаас өмнө хатуу дискэнд бичиж компьютерт суулгаж өгдөг. Хатуу дискэн дээрх мэдээллийг эмх цэгцтэй хадгалахын тулд төрөлжсөн нэр бүхий директорыг ашиглана.хатуу дискэнд хадгалагдах мэдээллийг байтаар хэмжинэ. Хатуу дискийн Motherboard-д залгадаг интерфейс нь нь IDE, EIDE, SCSI төрлийнх байдаг. EIDE интерфейстэй UltraDMA/66, UltraATA/66 дискнүүд өгөдлийг 66Mbps хурдаар дамжуулдаг.
Хатуу дискийг голчлон Seagate, Quantum фирмүүд үйлдвэрлэдэгээс Maxtor, Fujitsu, Samsung, Western Digital зэрэг компаниуд ч өөр өөрсдийн технологийг ашиглан өөрчилдөг.
===== Оролт гаралтын төхөөрөмжүүд =====
Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
Үндсэн оруулах төхөөрөмжүүд:
-Гар
-Хулгана
-Микрофон
Гаралтын төхөерөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м
Үндсэн гаралтын төхөөрөмжүүд:
-Дзлгэц
-Принтер
-Чанга яригч
==== Мейнфрэм компьютер ====
Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвзрлэдэг байсан бегеөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
==== Мини компьютер ====
Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.
==== Супер компьютер ====
Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй ерөенд байрлуулах бегеед ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг. Энэ нь маш хүнд юм. Ойролцоогоор 25 мянган грамм хүрдэг.