"Хотонт сум"-ны өөр хувилбарууд

 
==Нэр==
Өнө эртэд Хотонт уул дулаан уул нэртэй байж хэмээнэ. Үнэхээр ч өврийн ам жалганд нь жавар салхинаас нөмрөлсөн дулаан тухтай олон өвөлжөө байдаг. Монгол газарт Түрэг[[түрэг]] язгуурын [[Уйгарын хаант улс]] зэргэлдээ нүүдэлчин Хиргисүүдэд[[Енисейн киргиз]]үүдэд ялагдаж нийслэл [[Ордубалык]] (Ордубулиг буюу, Балиглиг) хот бээрхотоо шатаалган сүүтгүүлээд баруун зүг зугтан зайлжээ. Харин зарим овог хэсэг нь өөрийн гэх нутаг усаа орхиж эс тэвчин хоцорч Хиргисүүдийн эрхшээлд орсны дотор Уйгарын нэгэн хааны хатун, ой билиг төгс, гоо үзэсгэлэн тэгш Дой нэрт хатун ахайтанг харь солгой дайсан нь хүртэл хүндэлж нийслэлээс нь хойш хорь шахам мод газрын зайд орших нэгэн цагаан нуурын хөвөөн дэх орд харшид нь суулган үлдээв гэнэ. Он жил хангирч Дой хатун сүүдэр орхисон авч түүний нэр нөгөөх цагаан нууранд мөнхөрч Дойтын цагаан нуур хэмээн нэршмүй. Хатун ахайн шарилыг орчин тойрондоо өндөрт тооцогдох Дулаан уулын зүүн бага оргилын оройд оршуулж, дээр нь 5x6 метрийн хэмийн өрлөгтэй найман талтай чулуун бунхан орж мөхлөсөн байна. Тийнхүү Дулаан уул нэрээ сольж Хатант уул хэмээх болжээ. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатунт уулын нэр ам дамжин дуудлага бүдгэрсээр Хотунт буюу Хотонт болон нэршин хэвшиж өдгөөг хүрсэн хэмээнэ.<ref>[http://www.hh.gov.mn/arhangai/index.php?option=com_content&view=article&id=67&Itemid=69]</ref>
 
==Түүх ==
406

edits