Машин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Bonsack_machine.png|miniatur|300px|right|Тамхи ороодог машин]]
 
'''Машин''' (англиар ''machine'', латинаар ''machina'' Багаж, хэрэгсэл эсвэл зохиомол төхөөрөмж) гэдэг нь [[хөтлөх систем]]ийн туслалцаатай хөдлөх эд ангийг зохиомол төхөөрөмж буюу машин гэнэ.“<ref>[[Etymologisches Wörterbuch der deutschen Sprache|Kluge]] 1999 S. 542</ref><ref>[http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.04.0057%3Aentry%3Dmhxanh%2F "μηχανή"] (von ''[http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.04.0057%3Aentry%3Dmh%3Dxos "μῆχος"]'' „Mittel, Hilfsmittel, Ausweg“), Henry George Liddell, Robert Scott, ''A Greek-English Lexicon'' (Perseus Digital Library)</ref> Машин нь ихэвчлэн техникийн ажлын хэрэгсэл болгон хэрэглэх ба ялангуяа механикаар нөлөөлөх үүднээс хэрэглэдэг. Өнгөрсөн зуунд машин техникт энерги болон материалын урсгалыг чухалчлан үздэг байсан бол орчин үеийн машин техникийг мэдээллийн технологи түүний оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй болсон ба бараг бүх төрлийн машин техникт түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна ([[Автоматжуулалт]]). Машин техникийн нээлт болон түүнийг ашиглах нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, өөрийнхөө чадлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэx, цаг хугацаа хэмнэх, ижил бүтээгдхүүнийг олноор үйлдвэрлэх эсвэл гараар хийх боломжгүй нарийн ажиллагаа шаардсан бүтээгдхүүн үйлдвэрлэх зэрэгт оршино. Орчин үеийн машин техникийг аюултай ажлын байр, биеийн хүч болон оюуны чадвар шаардсан хэсэгт ихээр ашигладаг.
Машин бүхэн хэрэглээнээсээ шалтгаалан өөрийн гэсэн өвөрмөц тусгай хийцтэй байдаг. Машины бүрэлдхүүн хэсэгт их хэмжээгээр тодорхой стандарт функц бүхий (жишээ нь бэхлэх буюу тогтоох зориулалт бүхий) жижиг [[машины эд хэсэг]] байх ба үүнийг нэгдсэн техникийн стандартын дагуу байнга их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Бэхлэн тогтоох машины эд ангид жишээлбэл [[эрэг]], [[шураг]], [[боолт]] зэрэг орох ба харин хөдөлгөөнтэй машины эд хэсэгт [[араа]] болон хөших эд ангиуд орно.