Нирун улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 91:
Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. Энэтхэгийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ.Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт "Чэн-юй" цолыг "хаган" цолоор сольсон байдаг.Жужаны хаад хан ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв. Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд Мугулюйн удмын нийтдээ 23 хаан 330 оны орчмоос 555 оныг хүртэл Жоужаний хаан ширээнд сууснаас хамгийн алдартай нь [[Жарун]], [[Татар хаан|Татар]], [[Нагай]] (492-501 он), [[Чуну]] (508-520 он), [[Анагуй]] (520, 522-552 он) нар бөлгөө.Жарун хаан [[410]] онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь [[6-р зуун|6-р зууны]] үед [[Ижил мөрөн|Ижил мөрний]] хөндийд хүрээд [[Авар улс|Авар]] хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм.Аварчууд улам цаашлан, хуучин [[Аттила]] хааны [[Хүннү]] улсын замаар [[Дунай мөрөн]]д суурьшсан бөгөөд [[Австри]] хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж [[9-р зуун|9-р зууны]] сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхагласан билээ.
 
[[Жарун|Жаруныг]] залгамжилсан [[Xулюй]] хааны (410-414 он) үеэл Булужэнь хов хутгаж сайд Шули, Удиянь нараар Хулюйг баривчлуулан охинтой нь хамт [[Умард Янь]] улсын [[Хэлун]] хот руу цөлжээ. Гэвч Булужэнь удалгүй өөрөө алуулж, улмаар 414 онд Шэлунь хааны өвөө, [[Дисуюань]]-ий хүү [[Пухун]]ий хүү [[Татар хаан|Татар]] хаан суужээ. 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болсон нь хожим 552 оноос бусад Түрэг аймгуудыг нэгтгэн манлайлан Жоужань улсыг эсэргүүцэн босч улмаар Нирун улсыг [[555]] онд унаган [[Түрэг улс|Түрэгийн хаант улсыг]] байгуулав. Түрэгийн довтолгоонд цохигдсон нирунчууд нутгаа орхин нүүсэн ба зарим нь одоогийн Монголын зүүн аймгуудад үлджээ. Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт нүүн алга болов гэж тэмдэглэжээ. [[Унгар]]аас Нирунчуудыннирунчуудын бүсний арал олдсон байдаг. Мөн зарим нь баруун зүг нүүж, [[570]]-аад онд Крымын хойг болон умард Кавказад суурьшин иргэншсэн түүхтэй. Энэ үед Европт зүүн зүгээс нүүн ирсэн Аварын гарлыг эрдэмтэд янз бүрээр тайлбарладаг ба зарим нь нирунчуудтай холбодог бол зарим нь түрэг гэж үздэг. Нирун улс унасанаар Монгол овогтон урьд хүрсэн ахуй, соёл, ШУ-ны ололт амжилтаа 07907 онд Кидан гүрэн мандах хүртэл алджээ.
 
==Нийгэм==
Мөр 101:
-үсээ сүлжин гэзэг тавьдаг г.м
 
Монголоос Сяньби, Нирунд хамаарагдах археологийн дурсгал төдийлөн олдоогүй ба хүннү, сяньби, нирунчууд уулаасаа гарал нэгтэй, соёлын хувьд ижил байдагаас археологийн дурсгалууд нь төдийлөн ялгагдаггүй. Тиймээс Монголд байгаа хүннүгийн хэдэн мянган булшны зарим нь тэдэнтэй нэгэн цаг үед амьдарч байсан сяньбичуудынх байж болох юм. Оросын [[Өвөр Байгалийн хязгаар]]т судалгаа хийдэг эрдэмтэд Сяньбийн соёл гэсэн бие даасан соёл Өвөр Байгалийн хязгаарт тархсан гэдгийг археологийн судалгаагаар тогтоожээ. Аливаа улс өөрийн нийслэлийг харь угсааны хүн амын дунд байгуулдаггүй бөгөөд Хүннү, Сяньби, Нирун улсуудын нийслэл нь бүгд Орхон голын хөндий, Хангайн нуруунд байсан нь одоогийн Монголын нутагт монголчууд эртнээс нааш төвлөрөн суурьшиж байсаныг нотолдог.
Оросын [[Өвөр Байгалийн хязгаар]]т судалгаа хийдэг эрдэмтэд Сяньбийн соёл гэсэн бие даасан соёл Өвөр Байгалийн хязгаарт тархсан гэдгийг археологийн судалгаагаар тогтоожээ.
 
==Засаг захиргаа, төрийн бүтэц==