Хүннү улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 94:
НТӨ III - НТ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам тал нутагт Хүннү нар нүүдэллэн амьдарч, төр улсаа цогцлоон байсны нотолгоо археологийн дурсгалууд Хүннүгийн үндсэн нутаг болох Монгол улс, ОХУ-ын Өвөр Байгал, Тува, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжан Уйгарын өөртөө засах орон, Ганьсу, Хөх нуур мужийн нутгаас олддог.
Хүннүгийн археологийн дурсгалыг булш оршуулгын дурсгал, хот суурин, хадны зураг хэмээн ангилан үздэг юм.
[[Монгол улс]]ын нутаг дэвсгэрийн Хүннүгийн үеийн түүх соёлын олон дурсгал байдаг. Үүнээс хамгийн ач холбогдолтой нь [[Ноён уулын булш]]нууд билээ. Ноён уулын булшыг 1925 онд оросын эрдэмтэн [[Козловын экспедици]] нээж ухсан байна. Ноён уулын булш нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогддог.

Энэ малталтаар Ноён уулын булшнуудын нэг нь [[Өмнөд Хүннү]] улсын [[шаньюй Үжүлэн]]гийн булш болохыг тодорхойлж, түүнээс олдсон олдворуудыг [[ЗХУ]] руу зөөн аваачсан байна.
Эндээс олдсон олдворууд гэвэл [[Хүннүгийн үеийн ширмэл хивс]] бөгөөд энэхүү гайхамшигтай бүтээл нь одоо ОХУ-д байгаа бөгөөд дэлхийн түүхийн олон бүтээлд Хүннүгийн үеийн гайхамшигт олдвор гэж тэмдэглэгдэн байдаг. Үүнээс чухал олдвор нь малтсан булшнаас Өмнөд хүннүгийн [[шаньюй Үжүлэн]]гийн гавлын яс олдсон бөгөөд энэхүү чухал олдвор Монгол улсын Түүхийн музейд үзмэр болон байж байна. Энэхүү гавалын яс бүхий бунханыг чухал энэхүү Үжүлэн шаньюйгийнх болохыг тэрхүү шаньюуд дурсгал болгон үйлдсэн [[хятад]] ваарчны аяганы дээрх бичээсээр тогтоосон байна. Энэ булшнаас олдсон бусад [[алт]] [[мөнгө]]н эдлэлүүд бүгд ОХУ-д байгаа болно.