"Тува ястан"-ны өөр хувилбарууд

no edit summary
(Reverted 1 edit by 103.10.23.18 (talk). (TW))
No edit summary
[[Найман]]ы ханлиг унасны дараагаар тувачууд одоогийн Монголын нутагт нүүн ирж Монголын баруун хэсэгт суурьшжээ. МНТ-ны "Уйгур ба Ойн иргэдийг эзэлсэн нь" бүлэгт Зүчийг 1207 онд ойн иргэд рүү илгээн [[буриад]], тас, туба зэрэг аймгийг оруулав гэсэн нь тувачууд мөн бололтой.
 
Тувачуудын үзэж буйгаар тэд 16-18 зуунд урагшаа Ховд, зүүн тйиш Хөвсгөл нуур хүртэлх нутагт сууж байжээ.<ref name="min">[http://ir.minpaku.ac.jp/dspace/bitstream/10502/4192/1/SER91_002.pdf Глава 1. ЭТАПЫ ФОРМИРОВАНИЯ ТУВИНСКОГО ЭТНОСА]</ref> Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэднийг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ.
 
Тувачууд [[Алтайн урианхай]], [[хотгойд]], [[дархад]] зэрэг монгол ястныг 18 зуунд тувачуудыг нүүлгэх үед бусад тувачуудаас тасарч аажимаар тува хэлээ мартаж монголжсон тувачууд гэж үздэг ч <ref name="min"/> хотгойдуудын дунд тува гаралтай овог байхгүй. Алтайн урианхайчуудын дунд тувачуудын бүрэлдэхүүнд байдаг овгууд байдаг ч дийлэнх нь монгол овог тул тува гаралтай биш харин тувачуудтай хөрш зэргэлдээ удаан хугацаанд нутаглаж байсан тул аажимаар холилдсон гэдэг нь тодорхой бөгөөд уулаасаа урианхайчуудыг Бурхан Халдунд нутаглаж байсан дарлигин монгол аймаг болохыг МНТ, Рашид-ад-диний "Судрын чуулган" зэрэг хуучны сурвалжуудад тодорхой заан үлдээсэн байдаг. Алтайн урианхайг Хэнтийн нуруунаас 14-16-р зууны үед Алтайд очсон хойноо зарим нэг түрэг овогтой холилдсон бололтой. Тувачууд 19-р зуунд өөрсдийгөө урианхай, соёд гэж нэрлэдэггүй байсан бөгөөд тува эсвэл туба гэдэг харин монголчууд тэднйиг урианхай гэдэг байв.<ref name="Потанин">Григорий Николаевич Потанин "Очерки Северо-Западной Монголии" 1883</ref>
 
Дархадууд монгол, түрэг, [[самоди]] овгуудаас бүрэлдсэн ч дийлэнх нь монгол овог байна.
 
==Алтайн Тувачууд==
406

edits