Жиньдандаогийн хядлага: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
1891 онд аймшигт тэсрэлт болов. Улаан малгайтны урвалгаан, Хятад тариачин Ян Ей Чуаний самуун, Жан Дан Даогийн үймээн гэж янз бүрээр нэрлэгдэх, монголчуудын түүхэнд учирсан хамгийн том гэноцидүүдийнгеноцидүүдийн нэг тохиовболсон юм.
 
Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засагтай сүлбээцэлдэн Зостын чуулганд (Одоо Улаанхад), Харчин гурван хошуунд 48 өдөрт 150 мянган монголчуудыг хяджээ!.
 
Монголчуудыг мянга мянгаар нь бөөгнүүлж, нэг ч хүн үлдээлгүй алж байв. Нялх хүүхдийг хөлөөс нь барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.