Гидравлик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 15:
Шингэний хөдөлгөөн, түүний үндсэн хуулиуд, гидравликийн эсэргүүцэл, түрэлтийн алдагдал, дамжуулах хоолой болон нүх цоргоор урсах шинэгэний урсгал зэрэг шингэний хөдөлгөөн, шингэн ба хатуу биеийн харилцан үйлчлэлтэй холбоотой олон талт асуудлыг гидравликт судалдаг.
Гадаргуугийн ба газрын доорхи усны хөдөлгөөн, машин механизм, техник тоног төхөөрөмжийн шатах тослох материалууд, ажлын ба хөргөлтийн шингэнүүд, дамжуулах хоолойн систем дэх шингэн ба хий, амьтан ургамлын бие дэх төрөл бүрийн шингэний хөдөлгөөн бүгд гидравликийн хуулинд захирагдаж байх бөгөөд ус, уур, нефть дамжуулах хоолойн тооцоог хийх, насос, турбин, зуухны төхөөрөмж, шингэн ба хийн хөтлүүр зэрэг инженерийн олон талт төсөл тооцоог хийхэд гидравликийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй болдог.
Шингэний тэнцвэрийн байдал ба хөдөлгөөнийг шингэний механик ба гидравликийн шинжлэх ухаанд судлахдаа төгс /зунгааралтгүй, туйлын шахагддаггүй/ шингэн гэсэн хийсвэр ойлголтыг оруулж гол гол хууль томьёололыг гаргасан байдаг<ref name=П.Болд>{{cite book|last= П.Болд|first=Б.Жамбалдорж|title=Гидравлик Аэродинамик|year=2013|publisher=АртСофт ХХК.|isbn=978-99962-94-29-7|edition=2}}</ref>.
 
=== Судалгааны аргууд ===
Мөр 24:
* Хэмжих нэгжээр нь анализ хийх арга/”Пи” теорем/. Энэ арга нь орчин үед гидравликийн ШУ-г цаашид хөгжүүлэхэд голлох үүрэгтэй арга юм. Уг аргыг Английн эрдэмтэн О. Рейнольдс анх гидродинамикийн судалгаанд хэрэглэсэн байна. Энэ нь ижил хэмжих нэгжтэй хэмжигдэхүүнүүдийг хооронд нь жиших замаар хоорондоо хамааралгүй, хэмжих нэгжгүй комплексуудын хоорондын уялдаагаар шинэ томъёо ба тэгшитгэл гаргах боломж олгодог байна.
* Адилтгалын арга. ЭГДА-электрогидродинамикийн аналог
 
 
==Эртний эрин ба дундад зууны үе==