Цэндийн Батчулуун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Infobox person | name = Цэндийн Батчулуун | image = | caption = | birth_year = 1952 он | birth_place = Монгол..."
(Өөрчлөлт алга)

19:20, 17 Нэгдүгээр сар 2015-ий байдлаарх засвар

Цэндийн Батчулуун Монгол Улсын Ардын Жүжигчин, удирдаач.

Цэндийн Батчулуун
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилудирдаач

Намтар

  • Улаанбаатарт ХБДС-ийг 1971 онд,
  • Японд Токиогийн Васеда их сургуулийг 1999 онд төгссөн. Морин хуурч, хөгжмийн багш мэргэжилтэй.

БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин алдарт морин хуурч Г.Жамъянгийн гарын шавь нарын нэг.

  • 1971-1985 онд УАДБЧ-д морин хуурч,
  • 1985-1986 онд Баянхонгор аймгийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаач,
  • 1986-1989 онд ХБДС-д багш, 1992 оноос Улсын филармонийн “Морин хуур” чуулгын дарга, уран сайхны удирдагчаар ажиллаж байна.

Чингис хааны академийн академичаар өргөмжлөгджээ.

Уран бүтээл

  • З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Г.Алтанхуяг, Э.Чойдог, Ц.Сүхбаатар нарын морин хуурд зориулсан бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд тоглож,
  • Морин хуурын чуулгыг дэлхийд алдартай мэргэжлийн урлагийн байгууллага болгосон,
  • морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн, түүнийг дэлхийд сурталчлахад үлэмж гавьяа байгуулж буй уран бүтээлчдийн “Гал голомт”, “Оюутан хөх огторгуй” зэрэг 10 гаруй дуу,
  • Монголын болон Оросын хөгжмийн зохиолчдын олон томоохон бүтээлийг морин хууранд зохицуулж найруулан хөрвүүлжээ.

Гавьяа Шагнал

  • БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1981-07-07. №216/
  • МУАЖ /2002-07-05. №92/
  • ДЗО-ны Х их наадам, Үндэсний хөгжимчдийн уралдаанд дууг хөгжимдөгчдийн уралдааны тэргүүн шагналууд,
  • БНАСАУ-д зохиогддог олон улсын “Хаврын баяр” наадмын шилдэг удирдаачийн “Алтан цом”, “Гоо марал-99” шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн байна.
  • 2004 онд Японы “Мандах нарны туяа” одонгоор шагнагдсан ажээ.