Бямбын Ринчен: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 32:
'''Бямбын Ринчен''' нь [[1905]] онд [[Хиагт]]ад (одоогийн [[Алтанбулаг сум (Сэлэнгэ)|Алтанбулаг сум]]) төржээ. [[Монгол хэл|Монгол хэл бичиг]], ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. [[1929]] онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд [[орос хэл|орос]], [[чех хэл|чех]], [[польш хэл|польш]], [[франц хэл|франц]], [[англи хэл|англи]], [[эсперанто]], [[герман хэл|герман хэлтэй]] агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэрээр [[Улс төрийн хэлмэгдүүлэлт|Улс төрийн хэлмэгдүүлэлтэд]] өртөж, 10 жилийн ял авсан боловч [[орос хэл|орос хэлийг]] гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, [[үндэсний үзэлтэн]] энэ хүн амьдралынхаа турш [[социалист]] нийгмийн дарамтан дор байсан билээ. Тэрчлэн зохиолч Д.Сэнгээ түүнд зориулж “Далан настанд ч даруулга хэрэгтэй” гэдэг дайрал шүлэг бичиж Бямбын Ринченгийн ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ.
Бямбын Ринчен нь [[Цогт тайж (кино)|Цогт тайж]] киногоороо [[1945]] онд
Зохиолч эрдэмтэн, бичгийн их хүн Бямбын Ринчен 1977 онд таалал төгсчээ. Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.
|