Бутачийн Цог: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Infobox person | name = Бутачийн Цог | image = | caption = | birth_year = 1912 он | birth_place = Монгол улс..."
 
No edit summary
Мөр 16:
'''Бутачийн Цог''' БНМАУ-ын [[Улсын баатар]], [[Хурандаа Генерал]].
 
==Намтар==
1929 оноос Улсын хоршоо, “Монгол тээх” зэрэг газарт түүхий эдийн эрхлэгч, хоршооны дарга, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1931 онд цэргийн албанд татагдан цэрэг, 1937 оноос курсийн дарга, 1939 оноос Цэргийн яам, Ардын армийн жанжин штаб, Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам, БХЯ-нд газар, хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарчээ.
 
Халхын голын байлдаанд их бууны анги салбарыг командалж оролцсоны гадна 1945 онд гитлерийн фашистуудыг дарах дайнд Беларуссын 3 дугаар фронтын бүрэлдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд, 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон гоминдааны дээрэмчдийг бут цохиход идэвхтэй оролцжээ.
 
==Суралцсан байдал==
* [[ЗХУ]]-д 1933-1937 онд их бууны дунд сургуульд
* 1943-1946 онд хуягт танкийн академи
* 1953-1956 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцаж төгссөн.
 
==Сонгуульт ажил==
Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогдож, МАХН-ын XIV-XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүнээр сонгогдож байжээ.
 
==Гавьяа Шагнал==
Сүхбаатарын одонгоор 5, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор нэг, “Алтан гадас” одонгоор 4 удаа, медалиудаар, ЗХУ-ын Лениний одон, социалист зарим улсын одон, медалиудаар шагнагджээ.
 
{{DEFAULTSORT:Цог, Бутачийн}}