Хийл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 9:
Энэ үед Европт нумт чавхдаст хөгжмийг хөл дээрээ бус мөрөн дээрээ тавьж тоглох шинэ арга нэвтэрчээ. Анхандаа хоёр арга хоюулаа мөрдөгдөж байгаад аажмаар мөр лүү шилжжээ. Италид энэ аргыг da braccio (мөр) хэмээн нэрлэжээ.
Виола нь Дискант, Альт, Тенор, Басс гэсэн үндсэн дөрвөн төрөл зүйл байдаг. XVI—XVIII зуунд чуулга, гоцлол тоглоход Виола да Гамба хэмээх тенор Виола голлон хэрэглэгдэж байжээ. Виолад зориулж И.С.Бах, Г.Ф.Телеман, Ф.Куперен нар хөгжмийн зохиол бичиж байв. Хийл нь дээд зэрэглэлийн урлагийн бүтээл юм.
 
 
'''Хийл хөгжимийн ангилал болон , дугаралт , нэршил'''
 
 
==ИХ ХУУР==
Доод өнгийн дуугаралтыг энэ хөгжмөөр гаргадаг бөгөөд нумт чавхдаст хөгжмийн зэмсэг дундаа хамгийн том нь юм. Энэ хөгжмөөр тоглож буй хөгжимчин нь өндөр сандал дээр суух буюу босоогоороо зогсож хөгжимддөг, виолончелийн адил суурьтай хөгжим юм. Контрабас нь бүдүүн, сөөнгө хөг гаргадаг. Найрал хөгжмийн суурь болдог шалтгаан нь хамгийн доод өнгийг гаргаж чаддагт оршино.
 
 
 
==МОРИН ХИЙЛ==
Line 23 ⟶ 19:
 
XVIII-XIX зууны хооронд морин хийлийг ерөнхийд нь том ба жижиг гэсэн хоёр төрөлд хуваадаг байв. Хэдийгээр оврын хувьд том жижиг гэсэн ялгаатай мэт харагддаг байсан ч хөгжмийн зохиолыг тоглох үед гаргаж байгаа өнгө гэх мэтээрээ тус тусдаа тэс өөр өөр үүрэг гүйцэтгэдэг байв. Орчин үеийн том хийл нь эртний том хийлнээс6 см-ээр богино бөгөөд мөн бага зэрэг нарийн. Эртний том хийл нь тоглож буй хөгжимчдөдөө тоглоход тухгүй бөгөөд амархан цууцаадаг байжээ. Хөгжмийн гаргадаг аялгуу нь чанга биш нэлээн сөөнгө бүдүүн байсан учир зөвхөн ансамблыдуудыг тоглоход хэрэглэдэг байжээ.
 
 
 
==ЭРДҮҮ ХИЙЛ==
Line 30 ⟶ 24:
Ребаб, Византийн Лира эдгээр хөгжмүүд нь Арабын байлдан дагуулалтын үед анх Европт Испанид нэвтэрч байжээ. Тус хөгжимнүүдэд үндэслэн XIII зуунд Европ Ребек, Виела (фидель), үүсэж байсан тухай 1275 оны үед бичигдсэн Иеронима Моравскийн "Хөгжим судлал" номонд бичиж үлдээсэн байна. Тухайн үед Европт чавхдаст хөгжмийг хөлөөр нь бус хүн өөрийнхөө мөрөн дээр тавьж тоглох шинэ барил нэвтэрч байжээ. Эхэн үедээ тухайн аргуудыг хоёуланг нь мөрдөж байгаад яваандаа мөрний барилт лүү шилжжээ. Италид энэ барилтыг da braccio (мөр) хэмээжээ.
Баруун Европд Ренессансын үед Виола буюу Эрдүү хийл нь найрал болон гоцлол хөгжим болгон ашигладаг болжээ. Италийн хөгжим бүтээгчид Андреа Амати, Гаспора да Сало нарын стандартыг эрдүү хийлийг урлахдаа дагаж мөрдөх болжээ. Европ, Хойд Америкт Виолагийн мэргэжлийн сургуулиуд ХХ зууны эхэн үеээр үүсгэн байгуулагдаж эхэлсэн.
 
 
 
==ХИЙЛ==
Энэ бол хамгийн дээд, нарийн өнгийг найрал хөгжим дунд гаргаж чаддаг хамгийн чухал хөгжмийн зэмсэг. Тансаг, сайхан хөг аялгууг гаргадагтай нь бусад ямар ч хөгжим эн зэрэгцэж чадахгүй. Нумт хөгжмөөр эгшиг авиа гаргах гурван төрлийн арга байдаг. Arco-чавхдсыг нумаар хөрөөдөж эгшиг гаргах, pizzicato-хуруугаараа чавхдсыг гогодон эгшиг гаргах, collegno-нумын хилээр чавхдсыг цохиж эгшиг гаргах.
 
 
 
==АРДЫН БУЮУ-ФИДДЛ-ХИЙЛ==
Фиддл хийл буюу Ардын хийл (Англи:fiddle) нь Дундад зууны эхэн үеэс эхлэн төлхүү ардын ая хөгжим тоглоход хэрэглэгдэж ирсэн хийл хөгжим юм. Ардын хийл нь Скрипка хийлнээс ялгаагүй дөрвөн чавхдастай (соль-ре-ля-ми) G-D-A-E гэсэн хөгөөр хөглөгдөх ба харин гурав болон таван чавхдас утастай ардын альт хийлнүүд нь өөр байдаг. фиддл хийл нь ардын уламжлалт хэв маягтай, арга барилаараа орчин үеийн скрипка хийлнээс ялгардаг бөгөөд ( double stops) гэсэн хоёр хоолойгоор хоршин тоглох арга нь түгээмэл байдаг.
 
 
 
 
==КРОТТА ХИЙЛ==
Уэльсд анх зохион бүтээгдсэн Кротта хийл (Англиар: Crwth) нь нумт чавхдаст хөгжмийн зэмсэг. Энэхүү хийл нь анх VI зуунд Грекийн Лира хөгжмөөс санаа аван үүсэн бий болсон. Скрипка хийлийн өвөг нь Грекийн Лира, Кротта хийлүүд юм. Кротта хийл XVIII—XIX зууны үеээс эхлэн хэрэглээнээс гарсан бөгөөд ,Кротта хийлийн урт нь 55 см, өргөн нь 24см, зузаан нь 5 см орчим байжээ. Их бие болох Царыг нь цул модноос ухан сийлж нүүр хэсгийг нь дээд хэсгээс наана. Резонаторын нүүрэн хэсэгт 2 дугуй нүх гаргах бөгөөд Нийт зургаан чавхдасны хоёр нь сийлсэн нүхний зэрэгцээ байрлах бөгөөд скрипка хийл болон морин хийлийн аль алиных нь(хэвтээ, босоо)гэсэн байрлалаар тоглож болдог давуу талтай.Хамгийн анх тусгай цохиурыг ашиглан ятга шиг тоглодог байсан бол аажмаар нумаар хөрөөдөн тоглодог болсон.Кельтийн гэх өвөг аймгууд XVIII зуунаас өмнө энэхүү хөгжмөөр тоглож байжээ.
 
 
 
 
==БАМБИР-ХИЙЛ==
Line 56 ⟶ 40:
XVI зууны эхэн үед буй болсон халаасны бяцхан нумт хөгмийн зэмсэг Кит буюу Пошетта халаасны хийл (Англиар: Kit violin)юм. XIX зуунд уг хөгжмийг бүжгийн багш нар хичээлд хэрэглэдэг байжээ. Хөгжмийн чуулга, гоцлол хөгжимдөхөд тун ховор хэрэглэж байв.
Эхлээд гурван чавхдастай ойролцоогоор 35 см урттай байжээ. Хожим 4 чавхдастай болж хэлбэр нь ч өөрчлөгдөж скрипка хийлтэй төстэй болж иржээ. Ердийн скрипка хийлээс кварт илүү дуугардаг.
 
 
 
==ЛИРОНЕ ХИЙЛ==
Лирада гамба (lirada gamba)буюу Лироне (Lirone) хийл нь XVI зууны төгсгөл, XVII зууны эхэн үед (Клаудио Монтевердигийн үед) Италид сүмийн найрал дууны гол хөгжимийн зэмсэгт тооцогддог байжээ. 9-16 өлөнгөөр хийгдсэн чавхдастай Лироне хийл ,энэхүү хийлийг зөвхөн Бароккогийн үед ч биш ХХ зуунд Германы Клас Хардерс, Английн Эрин Хедли, Хилле Перл,Австралийн Лаура Ваугхан, АНУ-ын Анналиса Паппано, Нидерландын Полина ван Лаарховен гэх зэрэг алдартай хийлчид уг хийлээр тоголдог байжээ.
 
 
 
 
==ОКТОБАС ХИЙЛ==
Line 70 ⟶ 49:
Жан Батист Вийом 1849 онд хамгийн анх дөрвөн метрийн урттай (3.48 м) өөр нэгэн октобасыг бүтээсэн бөгөөд уг октобас өнөө үед Парисын Musйe de la Musique гэх музейд хадгалагдсаар байна. Ийнхүү тэр гар механизмтай, гишгүүр төхөөрөмж бүтээж өгснөөр уг октабас "Голиафе"-гээс том хэдий ч тоглоход амар болжээ.Түүнчлэн Умард Амеркийн Цинциннати хотын Жон Гейер 4,5 метр өндөр, 2 метр өргөн хэмжээтэй аварга октобас бүтээсэн байна.
 
==ПСАЛТИРЬ ХИЙЛ==
<ref>==ПСАЛТИРЬ ХИЙЛ==Псалтирь хийл (Латинаар: ψαλτήριον, Грекээр: psalterium) нь 15аас 16 дугаар зууны Цитрийн төрлүүдийн модон хөгжмийн зэмсгүүдийн ерөнхий нэршил юм. Псалтирь хийл нь 10 болон түүнээс дээш чавхдас утастай, трапеф хэлбэрийн цартай чавхдаст хөгжим юм. М.э.ө 2800 оны эхэн үед Эртний Грект энэхүү хөгжмийн зэмсэг хэрэглэгдэж байжээ. Псальтирь хийл нь Ойрхи дорнодоос өмнөд Европд дэлгэрчээ. Энэхүү хөгжимтэй төстэй хөгжимын зэмсгүүд нь Эртний Жүүдийн Киннор, Араб-Түргийн Канун, Персийн Сантур юм.</ref>
 
==ПУЛЛУВАН ВИНА ХИЙЛ==
Пуллуван вина (Pulluvan Veena) Ганц чавхдаст хийл нь Керала хэмээх Энэтхэгийн мужын хөгжмийн зэмсэг юм. Эрт үед хонхот буюу шигшүүргэт хэнгэрэгт чавхдас татан уг хөгжмийг тоголдог байжээ. Пуллучууд нь шувууны жиргээ хэлийг ойлгодог, эмэгтэйчүүд нь могойн хөдөлгөөнийг дууриан бүжиглэдэг байжээ.
 
 
 
 
 
==РЕБЕК ХИЙЛ==
Line 88 ⟶ 64:
==СУКА ХИЙЛ==
Польшийн чавхдаст нумт Сука хийл нь XIX зууны уран зурагт уг хөгжим дүрслэгдэн хадгалагдсан байх бөгөөд өнөө үед уг хөгжмийг Польшийн Warsaw Village Band хамтлаг өдийг хүртэл уран бүтээлдээ ашиглаж байна. Сука хийлийг хурим ,найр, ардын дуу бүжигт өргөн хэрэглдэг байжээ. Гадаад төрхөөрөө хийлтэй адил ч гриф буюу гар хүзүүний хэсэг нь энгийн хийлнээс өргөн юм.
 
 
 
==ЦАХИЛГААН ХИЙЛ==
Акустик хийлийн дуугаралт цар хүрээг цахилгаан өсгөгч төхөөрөмжийн тусламжтайгаар өсгөн гаргаж буй хөгжмийн зэмсэгийг Цахилгаан хийл гэнэ.1920-оод оны үед джаз хийлч Смит хамгийн анх цахилгаан хийлийг ашиглсан бөгөөд 1930-аад оноос эхлэн цахилгаан хийл худалдаанд гарч эхэлсэн байна.
 
 
 
 
==ЧИКИРА ХИЙЛ==
Энэхүү хөгжмөөр Ражастхан, Мадхья-Прадеш, Уттар-Прадеш омгийнхон тоглодог байсан бөгөөд .Чикира хийл нь Бенгал, Энэтхэгийн нумт чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Чикира хийл нь 3 чавхдастайгаас нэгийг нь ган утасаар үлдсэн хоёрыг нь адууны сүүлээр, хийдэг байна.
Хөг гаргадаг нот нь C, F, G. Чикира "Chikara" нь Хойд Энэтхэгийн нумт чавхдаст хөгжмийн түгээмэл нэршил юм.
 
 
 
 
==ШТРОХЫН ХИЙЛ==
Line 108 ⟶ 76:
Уг хийлийг пянз бичлэгийн студид өргөн хэрэглэдэг байсан. Штрохын хийлийг театр болон мюзик-холлын тоглолтонд өргөн ашиглаж байв. Микрофон болон цахилгаан хийл гарч ирсэн цагаас Штрохын хийлийн эрэлт эрс буурсан байна.
ХХ зууны эхэнд Штрохын хийлийн орон нутгийн чанартай хэв загварууд Молдав, Румынд дэлгэрч ардын дуу хөгжимд ашиглагдаж ирсэн байна.
 
 
 
 
==Хурууны байрлал==