Цахиагийн Элбэгдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Гуравдагч этгээдийн байр сууринаас хандаагүй тул устгав.
б image from commons
Мөр 1:
[[Image:Elbegdorj-1.jpg|thumb|Цахиагийн Элбэгдорж 2004 онд]]
[[Image:Elbegdorj Tsakhia.JPG|thumb|200px|right|Цахиагийн Элбэгдорж 1998 онд]] '''Цахиагийн Элбэгдорж''' нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурaл (УИХ)-ын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа тус тус сонгогдон ажиллаад байна. Тэрбээр ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг (либeртари) улс төрч.
 
==Бага нас, боловсрол==
Line 12 ⟶ 13:
==Ардчилсан хөдөлгөөн==
Цахиагийн Элбэгдорж нь анхны ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Коммунист төр засгийн эсрэг Элбэгдоржийн гол шүүмжлэл нь ардчилсан нийгэм, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг Монгол оронд хэрэгтэй гэсэн бөгөөд Монголын коммунист төр засаг эдгээрийг дэмждэггүй байв. Элбэгдорж болон Монголын коммунизмын эсрэг хувьсгалын удирдагчид, дэмжигчдийн ачаар Монгол улс төв Ази дахь анхны ардчилсан орон болсон юм. Олон улсын ухаантнууд болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Элбэгдоржийг “Монголын Томас Жефферсон” гэж АНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглагчдын нэг, ардчиллыг үндэслэгч эцэгтэй зүйрлэн нэрлэдэг. [http://www.isil.org/resources/fnn/2004spring/mongolian-jefferson.html]
 
[[Image:Elbegdorj leads demonstration in 1989.jpg|thumb|280px|left|Элбэгдорж цуглаан удирдаж байгаа нь, 1989 оны 12-р сар]]
 
Монголын Залуучуудын эвлэлийн их хурлын индэр дээр хэлсэн үгнийхээ төгсгөлд анх удаа Монголд ардчилал хэрэгтэй байгаа тухай ярьж, түүнийг бий болгоход залуусыг уриалан дуудаж, хамтарч ажиллах санал тавьсан. Хурлын дарга Элбэгдoржийн яриаг тасалж, ийм зүйл ярьж болохгүйг сануулж байжээ. Энэ бол 1989 он буюу Монгол Улс коммунист орон болоод 68 жилийг туулаад байсан бөгөөд тэр үед хоёр хүний нэг нь коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын албан бус тагнуул байв. Тэдний матаасаар МАХH, Улс Төрийн Товчоо коммунизм, социализмаас өөр үзэл бодол илэрхийлсэн хүмүүсийг шийтгэдэг, цөлдөг байлаа. Тус хурлын завсарлагаар хоёр залуу Элбэгдоржтой уулзсан бөгөөд тэр гурав ардчилсан хөдөлгөөн байгуулахаар тохиролцож, энэ тухай нууцаар залуучуудад зар тараахаар болжээ. Тэр гурав бусад арван залуусын хамт хожмоо Монголын ардчилсан хувьсгалын арван гурван удирдагч гэж нэрлэгдэх болсон юм.
Line 36 ⟶ 35:
 
==Ерөнхий сайд Элбэгдорж==
 
[[Image:Elbegdorj.jpg|frame|right|Ерөнхий сайд Ц.Элбэгдорж]]
Монголын түүхэнд Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хоёрхон хүний нэг нь Цахиагийн Элбэгдорж юм. Ардчилсан намын даргын хувьд Элбэгдорж Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Намын "Ардчилсан Холбоо Эвсэл" -ийг хамтран удирдаж, тус эвслийг 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд түүхэн ялалтанд хүргэсэн билээ. Элбэгдорж УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар 1996-2000 онд, УИХ-ын дэд даргаар 1996-1998 онд тус тус ажилласан.