Додийн Чойдог: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 35:
 
==БНМАУ-ын [[Ардын Зураач]] [[Лувсангийн Гаваа|Л.Гаваа]] гуайн дурсамж==
Монголын цэлмэг хөх тэнгэрт мандан бадарч намирч байх Монгол төрийн далбаа ямар байх тухай анх бүтээх цагт Маршалаас эхлээд олон эрдэмтэн, зураачид бүгдээр зөвлөлдөн байсан тухай ярьж байсны зах зухыг сонсч явлаа. Нэгэнтээ [[Ардын Зураач|Ардын зураач]] [[Лувсангийн Гаваа|Л.Гаваа]] гуайтай би төрийн далбааны өнгө зохицлын сонголтыг хэрхэн сонгосон тухай яриа өрнүүлэхэд Гаваа гуай:
 
-Чойдог гуай их ухаантай эрдэмтэй хүн. Бид бүгдтэй ярилцан зөвлөлдөж байсан. Төрийн далбаа хөх тэнгэрт л мандана. Түүний өнгө зохицол хэрхэн харагдах байдлыг их бодох хэрэгтэй. Хэрвээ далбааны хоёр зах талд хөх өнгөө хийчихээд голд нь улаан өнгийг хийвэл ямар харагдах вэ? Далбааны хоёр талын хөх, тэнгэрийн өнгөнд уусч, голын жижиг улаан л тод харагдана биз дээ. Энэ бүгд өнгийн зохицол, цаад бэлгэдлийг бүгдээр ярилцан байж энэ шийдлийг Чойдог гаргаж байжээ. Төрийн минь сүлд, далбаа, тамга, одон медаль бүгд эрхт-төрийн өнөд оршин тогтнохын учир ёсон буюу.