"Усан мандал"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
Усан орчинд гэрэл агаар хуурай газрынхаас маш бага. Усны гадаргуу дээр туссан гэрлийн ихэнх нь агаарт ойдог. Нар хичнээн ташуу тусна, ойлт төдий чинээ их байдаг. Иймээс өдрийн гэрэлтэй байх үе усны гүнд хуурай газрынхаас маш богино хугацаанд үргэлжилнэ. Жишээ нь: Африкийн Мадейр арлын орчимд зуны өдөр усан доор 30 м гүнд ердөө 5 цаг, 40 м гүнд 15 минут үргэлжилдэг ажээ. Гүн болох тутам гэрлийн хэмжээ буурах нь түүнийг ус шингээдэгтэй холбоотой. Гэрлийн шингээлт нь усны тунгалагжилт бага байвал төчнөөн их байдаг. Тунгалагжилт нь усанд байх жижиг хэсэг, хольц булингараас хамаарна. Тунгалагжилтаас хамааран усан орчин дахь фотосинтезийн бүсийн хязгаар их хэлбэлзэнэ. Хамгийн цэвэр усанд 200 м ба түүнээс гүнд гэрэл нэвтэрнэ. Харин 1000-1500 м – ээс цааш харанхуй бүс орших ба энд нарны гэрэл ердөө нэвтрэхгүй, мөнхийн харанхуй болно. Харин 1000-1500 м хүртэл бүрэнхийн бүс оршино. Усан санд дээд давхрааны гэрлийн хэмжээ, жилийн улирал, газар нутгийн өргөрөгөөс хамаарч их хувьсана.
Хамгийн тод гоёмсог, олон янзын өнгөтэй амьтад литораль ба сублитораль бүсэд амьдардаг. Далай тэнгисийн гүний харанхуй ба бүрэнхий бүдэг гэрэлтэй бүсэд улаан өнгийн амьтад элбэг тохиолддог бөгөөд энэ нь биеэ хамгаалах зохидлогоо билээ.
 
 
 
 
biology book
Anonymous user