Үржингийн Ядамсүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 18:
 
==Намтар==
Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг БНМАУ-ын Ардын зураач, Төрийн шагналт Үржингийн Ядамсүрэн нь 1905 онд Сэцэн хан аймгийн Түмэндэлгэр сумын “Улаан нүдэн” гэдэг газар төржээ. Өвөг эцэг Үржин нь арван засгийн “заан” цолтой бөх хүн байснаас гадна модон эдлэл,тэрэг уналга хийдэг, сийлбэрээр оролддог гарын уртай нэгэн байсан нь бяцхан ач хүүд нь нөлөөлсөн нь дамжиггүй. Ядамсүрэн 5 наснаас эхлэн авга ах Чойдаш лам болон багш Агваандорж лам нараар төвд хэл заалгаж байжээ. 13нас хүрэхэд нь эх нь хүүгээ Чойдаш ламд шавь оруулах хүсэлт гарган хандахад ах лам Чойдаш нь хүлээн авснаар урлах ухаан,сийлэх арга барил, бурхан зурах ухаанд суралцан ламын хажууд шавилан суух амьдрал нь эхэлсэн гэдэг. 1930 онд Улаанбаатар хотод ирээд Гэгээрлийн Яамны харъяа бэлтгэл сургуульд орж суралцаад хэвлэх үйлдвэрт латин үсгийн өрөгчөөр ажиллаж байжээ. 1934-1937 онд Москва хотын Дорно Дахины хөдөлмөрчдийн намын их сургуульд суралцан эх орондоо буцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнгийн газар зүйн тасагт ажиллаж байв. 1939 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит Уран Зургийн Дээд сургуульд суралцахаар явсан байна. Дэлхийн II дайн дэгдсэнээс тэрээр сургуулиа дүүргэх боломжгүй болжээ. 1942 оноос Ядамсүрэн ШУХ-ийн харъяа Хувьсгалын музейд ажиллаж байв. Энэ хугацаанд [[Додийн Чойдог|Д.Чойдог]], [[Очирын ЦэьэгжавЦэвэгжав|О.Цэвэгжав]] нарын хамтаар Дүрслэх урлагийн газар байгуулах үйлсэд идэвхтэй оролцож зураачдын дугуйланг явуулж байв. Тус дугуйланд /нэрт уран бүтээлчид болох /олон хүн суралцаж байснаас [[Лувсангийн Гаваа|Л.Гаваа]], [[Ням-Осорын Цүлтэм|Н.Цүлтэм]], Гүрдорж, [[Лувсаншаравын Намхайцэрэн|Л.Намхайцэрэн]], Л.Ванган, Цэнд-Аюуш, Б.Чогсом зэрэг хожим нэрт уран бүтээлч, зураачид болсон хүмүүс байлаа. Мөн лам нарын артелиас Манибадар, Жамба гэх мэт улс суралцаж байсан байна. 1945 оноос Дүрслэх урлагийн газар байгуулагдсанаар зураачаар орж 1986 он хүртэл ажиллаж уран бүтээлээ туурвиж байв. ”Ү.Ядамсүрэн нь Монголын эртний урлаг соёлыг цуглуулагч, цогцлуулан бүтээгч, өрнөдийн уран зургийн соёлыг дэлгэрүүлэгчдийн гурван гавъяат” гэж Д.Сандагдорж гуай 1991 онд “Зохист аялгуу” сонинд бичиж байсан билээ.
 
==Үечлэл==