Монголын түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 68:
==== Уйгур улс (745-840)====
{{гол|Уйгурын хаант улс}}
[[Зураг:Old_World_820.png|thumb|right|200px|Уйгур улс 820 онд]]
Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ.
Line 147 ⟶ 146:
== Орчин үе ==
Монголын шинэ түүхийн үе нь 1911 оноос эхэлдэг.
===Шинэ түүх ===
==== Богд Хаант Монгол Улс ====
{{гол|Богд хаант Монгол улс}}
[[Файл:1911-1919.jpg||thumb|right|150px]]
Мөр 159:
Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн 1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд [[Монгол Ардын Нам]] (МАН) байгуулагдаж, [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлт Орос Улсаас]] тусламж хүсэхээр болжээ. Энэ үеэр [[Барон Унгерн фон Штернберг]] Хүрээг эзэлж, 1921 оны 3 сард Хятадаас тусгаарлаж 7 сарын 6-нд хаант засгыг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын 6-нд МАН, Зөвлөлтын цэргүүд Хүрээг эзлэж, шинэ засгийн газрыг байгуулжээ. Дараагийн хэдэн жилүүдэд ЗОУ-ын нөлөө улам ихэсч, Богд хаан нас барсны дараахан 1924 оны 11 сарын 26-нд [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг]] тунхаглажээ.
 
==== Социализмийн үе (1921-1990) ====
{{гол|Бүгд Найрамдах Монгол Ард Улс}}
Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан [[Догсомын Бодоо]], [[Солийн Данзан]] нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. 1928 онд [[Хорлоогийн Чойбалсан]] удирдагч болжээ. Тэрээр хувийн өмчийг хурааж, шашинд дайсагнаж, 1937 оноос эхлүүлсэн [[Их Хэлмэгдүүлэлт (Монгол)|Их Хэлмэгдүүлэлтэд]] 30,000 гаруй хүн алагджээ.
Мөр 169:
1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан [[Москва]] хотод нас барахад [[Юмжаагийн Цэдэнбал]]д эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд [[Нэгдсэн Үндэстний Байгуллага|НҮБ-ийн]] гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болжээ. Харин яг энэ үед буюу 1960-аад оноос ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа тасарч Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэсчээ.Монголын эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж бүх нийтээрээ бичиг үсэгд тайлагдсан Азийн анхны улс болжээ.1984 онд Цэдэнбал Москвад айлчилж байхад нь түүний эсрэг эргэлт гарч [[Жамбын Батмөнх]]ийг Монголын удирдагчаар сонгожээ.
 
===Нэн шинэ түүх (Ойрхи түүх)===
==== Ардчилал ====
{{гол|Монголын ардчилсан хувьсгал|Орчин үеийн Монгол}}
Монголын ойрх түүхийн буюу нэн шинэ түүхийн үе нь 1990 онд Монголын ардчилсан хувьсгал ялснаас хойш одоо хүртэлх үеийг хамарна.