Хийл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 16:
 
 
==DOUBLE BASS-КОНТРАБАС-ИХ ХУУР==
Доод өнгийн дуугаралтыг энэ хөгжмөөр гаргадаг бөгөөд нумт чавхдаст хөгжмийн зэмсэг дундаа хамгийн том нь юм. Энэ хөгжмөөр тоглож буй хөгжимчин нь өндөр сандал дээр суух буюу босоогоороо зогсож хөгжимддөг, виолончелийн адил суурьтай хөгжим юм. Контрабас нь бүдүүн, сөөнгө хөг гаргадаг. Найрал хөгжмийн суурь болдог шалтгаан нь хамгийн доод өнгийг гаргаж чаддагт оршино.
 
 
 
==CELLO-ВИОЛОНЧЕЛЬ-МОРИН ХИЙЛ==
Маш арвин доод өнгнүүдийг гаргадаг. Тухайн аялгууныхаа утга санааг гарган илэрхийлэхдээ маш сайн. Виолончель суурьтай, Cello-г тоглох үедээ суурины үзүүр хэсгийг шалруу зоон тогтооно. Ийм учираас Cello-г хөлийн нумт хөгжим гэдэг. Ялангуяа доод өнгийг тасралтгүй хүнгэнэн гаргана. Морин хийлийн бүтэц нь толгой хэсэг нь бусад төрөл хийлүүдийн толгойноос хоёр дахин том ба өөрийн чавхдасны давуу тал болох уртын хэмжээнийхээ тусламжтайгаар энгийн хийлнүүдийн хажууд илүү хүчтэй өнгө аясыг уянгалуулах чадалтай байдаг. Морин хийлийн үүсэл нь эртний виола да гамба буюу гамба хөгжимнөөс үүссэн ажээ. Чавхдасны тоо нь жирийн хийлийнхтэй адил дөрөв байдаг. Мөн гадаад дүрс нь хүний биеийн хэлбэртэй адил хийгдсэн бөгөөд эх биений дээд тал нь гацуур мод харин доод тал нь агч модоор хийгдсэн байдаг. Чавхдасны модыг жирийн хар модоор бүтээдэг.
 
Мөр 28:
 
 
==VIOLA-АЛЬТ-ЭРДҮҮ ХИЙЛ==
Гаднах үзэмжээрээ хийлтэй төстэй харагдах боловч энгийн хийлнээс бага зэрэг том байдаг. Тиймээс гаргаж буй дуу нь хийлийхээс арай бүдүүн сөөнгө байдаг.Найрал хөгжимд эрдүү хийл нь туслах хэсгийг тоглодог уламжлалтай.
Ребаб, Византийн Лира эдгээр хөгжмүүд нь Арабын байлдан дагуулалтын үед анх Европт Испанид нэвтэрч байжээ. Тус хөгжимнүүдэд үндэслэн XIII зуунд Европ Ребек, Виела (фидель), үүсэж байсан тухай 1275 оны үед бичигдсэн Иеронима Моравскийн "Хөгжим судлал" номонд бичиж үлдээсэн байна. Тухайн үед Европт чавхдаст хөгжмийг хөлөөр нь бус хүн өөрийнхөө мөрөн дээр тавьж тоглох шинэ барил нэвтэрч байжээ. Эхэн үедээ тухайн аргуудыг хоёуланг нь мөрдөж байгаад яваандаа мөрний барилт лүү шилжжээ. Италид энэ барилтыг da braccio (мөр) хэмээжээ.
Мөр 37:
 
 
==VIOLIN-СКРИПКА-ХИЙЛ==
Энэ бол хамгийн дээд, нарийн өнгийг найрал хөгжим дунд гаргаж чаддаг хамгийн чухал хөгжмийн зэмсэг. Тансаг, сайхан хөг аялгууг гаргадагтай нь бусад ямар ч хөгжим эн зэрэгцэж чадахгүй. Нумт хөгжмөөр эгшиг авиа гаргах гурван төрлийн арга байдаг. Arco-чавхдсыг нумаар хөрөөдөж эгшиг гаргах, pizzicato-хуруугаараа чавхдсыг гогодон эгшиг гаргах, collegno-нумын хилээр чавхдсыг цохиж эгшиг гаргах.
 
Мөр 44:
 
 
==АРДЫН БУЮУ- ФИДДЛ- ХИЙЛ==
Ардын буюу Фиддл хийл (Англиар: fiddle) нь Дундад зууны үеэс голчлон ардын дуу хөгжимд хэрэглэгддэг хийл хөгжим. Дөрвөн чавхдаст ардын хийл нь Скрипка хийлнээс ялгаагүй G-D-A-E (соль-ре-ля-ми) хөгөөр хөглөгдөх бөгөөд харин гурав, таван чавхдаст болон ардын альт хийлүүд нь ялгаатай байдаг. Ардын хийл нь ардын уламжлалт тоглолтын хэв маяг, арга техникээрээ орчин цагийн скрипка хийлнээс ялгаатай бөгөөд хоёр хоолойгоор (англ. double stops) хоршин тоглох арга, түгээмэл байдаг.
 
Мөр 67:
 
 
==КИТ БУЮУ ПОШЕТТА ХАЛААСНЫ ХИЙЛ==
Кит буюу Пошетта халаасны хийл (Англиар: Kit violin) нь XVI зууны эхээр буй болсон халаасны бяцхан нумт чавхдаст хөгмийн зэмсэг юм. XIX зуунд уг хөгжмийг бүжгийн багш нар хичээлд хэрэглэдэг байжээ. Хөгжмийн чуулга, гоцлол хөгжимдөхөд тун ховор хэрэглэж байв.
Эхлээд гурван чавхдастай ойролцоогоор 35 см урттай байжээ. Хожим 4 чавхдастай болж хэлбэр нь ч өөрчлөгдөж скрипка хийлтэй төстэй болж иржээ. Ердийн скрипка хийлээс кварт илүү дуугардаг.
Мөр 78:
Лироне (Lirone) буюу Лира да гамба (lira da gamba) хийл нь XVI зууны сүүл, XVII зууны эхээр Италид (Клаудио Монтевердигийн үед) сүмийн найрал дууны чухал хөгжимд тооцогдож байжээ. Лироне буюу Лиар да гамба хийл нь 9-16 өлөнгөөр хийсэн чавхдастай ажээ.
Уг хийлийг зөвхөн Бароккогийн үед ч бус ХХ зуунд Английн Эрин Хедли, Хилле Перл, Германы Клас Хардерс, АНУ-ын Анналиса Паппано, Австралийн Лаура Ваугхан, Нидерландын Полина ван Лаарховен зэрэг алдартай хөгжимчид уг хөгжмөөр хөгжимдөж байжээ.
 
 
 
 
 
==НЮТИ ЧИН ХИЙЛ==
Нютү чин (牛腿琴 niutuiqin"- үгчилбэл: үхрийн шийрэн хийл) хийл нь Гуйжоу, Гуанси, Хунань, Донг Донг ард түмний уламжлалт чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Нютү чин хийл ардын дуу хөгжим болон гоцлол тоглоход зориулагджээ. Хөгжмийн их биеийг ишийн хамт Нарс, болон Монгол Хуш модоор цулаар ухаж хийх бөгөөд ойролцоогоор 50-80 см урттай байдаг.Царын нүүрэнд дугуй нүх гаргана.
Хоёр чавхдастай бөгөөд чавхдасыг анх торгоор үйлдэж байсан бол өдгөө металл утасаар орлуулжээ.