Бөхөн: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 5:
Бөхөн тархан амьдардаг дэлхийн бүх улс орны Засаг захиргаа, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, олон улсын байгууллагууд , төрийн ба төрийн бус байгууллагууд болон төлөөлөгчид оролцсон эрдэм шинжилгээний олон улсын хамтарсан хурал Улаанбаатар хотод 2010 онд болсон бөгөөд Монгол бөхөнг бусад бөхөнөөс тусдаа бие даасан төрөл анги(Saiga borealis) гэдгийг нь хүлээн зөвшөөрч олон улсын гэрээ, тэмдэглэгээг шинэчлэн байгуулаж найруулсан <ref>24. Бөхөн хамгаалах олон улсын хурлын эмхэтгэл, 2010, </ref>.
== Гадаад төрх, танигдах шинж чанар ==
== Тархац, байршил нутаг ==
Монгол Алтайн уулсын далайн төвшинөөс дээш 1100-2200 м ар бэлийн баглуур, таана, монгол өвст, шаваг бүхий дагжуур хайрган хөрст, бартаагүй, хэвгий, ээрэм өндөрлөг газарт нутаглана <ref> 1. Банников, 1954, 2. Эрэгдэндагва, 1954, 5. Намнандорж, 1976,10. Дуламцэрэн нар, 1989, 11. Дуламцэрэн, 1992, 12. Дуламцэрэн нар, 1993,</ref>. Өвлийн тас хийм цастай сэрүүн үед, ган гачигтай зун өвсний өег сөр, бэлчээр дагаж уулсын ам хөндий, толгод доор бэлчдэг. Бөхөн Шаргын говиор 3325 км кв , Хүйсийн говиор 6700 км кв, Таван хайрхан, Чандманий тал нутгаар 1173 км кв нутагт тархасан байна <ref> 21. Амгалан нар, 2008 </ref>.
== Амьдралын хэв шинж ==
Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллдог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна. Гельминт 17, хачиг2, арьсны гуур1 зүйл шимэгчилдэг. Таван хошуу малын өвчин болох омруу өвчинг тусахдаа маш хүнд тусдаг байна. Нялх зулзага, янзага нь хүнд дасан гаршихдаа амархан байдаг бөгөөд өсөн ториноод нас бие хүрээд хэвийн бөхөн шиг үржиж төлждөг.
== Хорогдох болсон шалтгаанууд ==
</ref>. Шаргын говийн1000 га-д 5.9 толгой ногдох 1980 орчим, Хүйсийн говьд 1000 га-д 1.6 толгой ногдох 1100 орчим, Чандманий талд 1000 га-д 0.8 толгой ногдох160 орчим, нийт 3240 толгой монгол бөхөн байна <ref> 21. Амгалан нар, 2008. </ref>. 2010-2012 оны хооронд хийсэн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан/WWF/-гийн хөтөлбөрийн газрын хамтарсан судалгаа тооллогын дүнгээр, монгол оронд дунджаар 8000 толгой монгол бөхөн байна гэж судлан тоолон тогтоожээ <ref> 26. ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын тайлан, 2012, </ref>. Монгол бөхөнгийн эврийг Дорно дахины ангаах ухаан ардын эмчилгээнд, махыг нь нутгийн хүн ард хоол хүнсэндээ эртнээс ашиглаж, хайр найргүй авласанаас, Монгол бөхөнгийн амьдрах нутаг тархац нь багасан хумигдаж, тоо хэмжээ нь эрс буурсан <ref> 1. Банников, 1954, 4. Цэвэгмид нар, 1973, 5. Намнандорж, 1976, 11. Дуламцэрэн, 1992, 25. Жирнов нар, 2005. </ref>. 1990-ээд Монгол бөхөнгийн эвэрийг гадагш гарган зарж борлуулах нь их болсноос хууль бусаар бөхөнг агнах явдал нь ихэсжээ. Монгол бөхөнгийн төрөж өсөж идээшлэн дассан нутаг орон, бэлчээр усыг нь хүн болон гэрийн тэжээвэр мал түрэн эзлэх болж, тэдний бэлчээр нутгаас хороосоор байна. Цас зуд ихтэй хүйтэн өвөл болон хавар бөхөн нь ихээхэн хэмжээгээр турж эцэн өлбөрч, мөн осгон хөлдөж үхэх явдал их байдаг<ref>1. Банников, 1954, 5. Намнандорж, 1976, 11. Дуламцэрэн, 1992, 12. Дуламцэрэн нар, 1993, 25. Жирнов нар, 2005, 27. Шийрэвдамба нар, 1997, </ref>. Бөхөн гууртдагаас аа болж таргалах, хүнд нөхцөл байдлыг даах, бэрхшээл давах чадвар доройтдог нь хорогдоход нь нөлөөлөж байна <ref> 8. Грунин, 1962, 10. Дуламцэрэн нар, 1989, </ref>. Монгол бөхөнгийн гол дайсан нь бүргэд шувуу юм <ref> 11. Дуламцэрэн, 1992,
</ref>.
== Устах аюулд орсон, унаган зүйл. Хамгаалсан байдал ==
</ref>. Шарга, Манханыг 1993 оноос улсын тусгай хамгаалалтанд авч нөөц газар болгожээ <ref> 19. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, </ref>. Монгол бөхөнгийн нөөц, тархац экологи биологийг судалж, гаршуулах, нутагшуулхыг туршин үзсэн.
== Хамгаалах арга ==
Хэдийгээр монгол оронд нэн ховор амьтадыг агнахын эсрэг хууль батлагдан мөрдөгдөж байгаа боловч хууль бусаар Монгол бөхөнг агнах явдал байсаар байна. Тиймээс Монгол бөхөн тархан суурьшсан нутгийн иргэд болон хууль хүчний байгууллага хамтран хуулийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал алхам юм.
|